МАН тоглолт хийх шаардлагагүй

Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад хэдэнтээ тусгагдсан хэдий ч хойшлогдсоор ирсэн. Энэ удаад ч мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр байсан нь хойшлогдсон. Ажлын хэсэгт багтсан зарим гишүүд шалгалтын материал дутуу хэлэлцэх шаардлага хангахгүй гэж үзсэн учир хуралдааныг орхин гарсан юм.
УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалсан юм. Тэрбээр ажлын хэсгийн дүгнэлт гарсан хэдий ч зарим гишүүд гарын үсэг зураагүйг хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан.
Харин ажлын хэсгийн гишүүдийн нэг, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн оруулж ирсэн материал нь дутуу, гишүүд нь гарын үсгээ бүрэн зурж баталгаажуулаагүй. Тиймээс хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцэх шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Үүн дээр МАН тоглолт хийгээд байх шаардлагагүй. Дутуу материал орж ирсэн учир гишүүд хуралд орж ирэхгүй, ирц бүрдэхгүй байна хэлээн тайлбарласан юм.
Бичлэгийг https://www.youtube.com/watch?v=Cqdt36rvcCM үзнэ үү.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ