Хилийн боомтод зөрчил гарахаар хариуцлага хүлээх хүн олддоггүй

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариуллаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хилийн бүсгүй болохоор штанб дарах шаардлагагүй болж байна уу? Хилийн шалган хилийн цэрэгт байх ёстой гэж хилчид хэлдэг. Яагаад гэвэл хоёр уут шуудай алтан хүний цогцос өнгөрөхөд шалгаж, тогтоож чадаагүй. Гэтэл яаж алт, мөнгө авч гарч байгааг тогтоох вэ? Одоо харъяатын алба руу авсан хүмүүсээ буцааж хилийн цэрэг рүү оруулах уу? Хил орчмын иргэд хүүхдүүдээ  хилийн цаана сургаж байна. Хил орчмын иргэдэд ямар хяналт явуулж байна вэ?

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Хил орчмын бүс нутгийг 15 км багасгав уу гэж байна. Хуулиндаа 15 км гэж байгаа. Хилийн бүс гэж 100 км байсан. Үүнийг ингэж тогтоох шаардлагатай. Монгол Улсын 24 аймгийн 70 орчим сумын нутаг хил орчимд амьдардаг. Хил хамгаалахад туслах хүчин гэж тэнд амьдарч байгаа айл, өрхүүдийг зохицуулж байгаа. Шалган нэвтрүүлэх алба албан үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа гаргавал Эрүүгийн хуулиар шийтгүүлдэг байсан. Тийм учраас хариуцлагатай, сонор сэрэмжтэй ханддаг байсан. Монголын 46 боомтод энгийн иргэд ажиллаж байна. Хилийн боомтод зөрчил гарахаар хариуцлага хүлээх хүн олддоггүй. Хилийн шалгах боомт дээр ажиллаж байгаа  хүмүүс хилийн цэргээс очсон. Тиймээс буцаад хилийн цэрэгтээ харъяалагдана. Гадаадын иргэн харъяатын байгууллага Монгол улсаар орж ирж байгаа гадаадын иргэдийг хариуцдаг.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Энэ хуулийн төслийг өргөн барихдаа юуг үндэслэл болгосон бэ? Энэ хуульд цэрэг гэсэн хоёрхон үг байдаг. Хилийн цэргийг цэргийн байгууллагаар нь баталгаажуулж, дархлааг нь нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хилийн цэргийн командлагч нь гэж оруулчихаар цагдаагийн дарга хилийн цэргийг командлах эрх үүсээд байгаа юм. 

 

-Хилийн цэрэг гэдэг үгнээс татгалзаад хилийн цагдаа болгох гэлээ гэдэг үг гарсан. Энэ үгийг тайлбарлах шатанд үг мушгигдах зөрчилтэй байдал үүссэн. Мушгих, гуйвуулах, үгийг буруу зөрүү тайлбарлах шаардлага байхгүй. Хил хамгаалах байгууллагын дарга нь Хилийн цэргийн ерөнхий командлагч байна гэж заасан. Энэ хуулийг өргөн барихдаа “Төрөөс хилийн талаар баримтлах бодлогод туссан заалтыг үндэслэл болгосон.  Бие даасан тусгай хуультай болгохоор оруулж ирсэн. Тантай санал нийлнэ, цагдаагийн байгууллагатай хамаарахгүй.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Энэ хуульд улсын хилийг өөр зарчмаар тогтооно гэж заажээ. Үүнийг яаж ойлгох вэ? Мөн энэ хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр гэдэг үндэслэлийг оруулж ирсэн нь ямар  учиртай вэ? Хил орчмын бүсэд орших иргэд нь улсын зурвас бүсэд чөлөөтэй оршиж болно гэж заасан мөртлөө худалдаа, үйл ажиллагаа эрхлэхэд Засгийн газраас зохицуулна гэжээ. ТҮЦ ажиллуулахын тулд Засгийн газраас зөвшөөрөл авах уу?

 

Хошууч генерал н.Сэргэлэн:

 

-Амьдрал дээр улсын хилийн зурвас өөрчлөгддөг асуудал байдаг. Энэ нь байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болдог. Хөрш орнууд үүнийгээ хуучин байсан байдлаар нь эргээд тогтоохын тулд харилцан ярилцдаг практик байдаг. Ялангуяа хилийн маргаантай улс орнуудад их байдаг юм билээ. Хэрвээ ингэж тогтоохоор бол үүнийг УИХ шийдэж байх агуулга юм.

 

Ийнхүү ажлын цаг дуусгавар болж, зарим гишүүд 18.00 цагаас арга хэмжээтэй байсан тул уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр боллоо. 

 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өөрөө юу ч мэдэхгүй байж хүнд бүү атаарх.
2016-12-03
dsn:
hil ,,hiliin tsergiig mash sn anhaarah yostoi! said,general 2 hariult ugch buig harhad er n hiliin asuudliig oilgoj medeh humuus bish bololtoi, said n murdus zuuj uzeegui gehed ,general n arai l dulimag dutmag hariulj baih n hen 1 d tal zasch erh uurgee urgusun tangargaasaa nuur buruulj bn uu gemeer bn, medehgui bl ydaj Arwai generalaas asuudaa!!!
2016-12-01