“Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюулгүй хот” уралдаан зарлажээ

img

“Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюулгүй хот” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл боловсруулах, шинэлэг санал, санаачилга гаргаж тавихад уралдааны зорилго оршиж байгаа аж. Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд: •    Агаарын чанар ба бохирдол, түүнийг бууруулах арга зам, •    Усны бохирдол, цэвэрлэх байгууламж, голын усны түвшин, цэвэр усны нөөц, •    Хөрсний бохирдол, эвдрэл, хуурайшилт, тоосжилт, цөлжилт, •    Газар хөдлөлийн эрсдэлээс иргэдийг хамгаалах, зарлан мэдээлэх, •    Орон сууц, нийтийн зориулалтын барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг үнэлэн шийдвэрлэх, •    Гэр хорооллын хөгжлийн шийдэл, •    Газар ашиглалт, газрын менежмент, хот байгуулалт, төлөвлөлт, газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь, •    Хотын төвлөрлийг задлах, суурьшлын шинэ бүс байгуулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, •    Хотын дэд бүтцийн байдал, цаашдын эрэлт, шинэ технологи, шийдэл, •    Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний бөглөрөл, осол аваар, хөдөлгөөний оновчтой удирдлага, нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх боломж, •  Химийн болон хорт бодисын хадгалалт тээвэрлэлт, •    Хот байгуулалт төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь. Бүтээлийг Нийслэлийн нутгийн Захиргааны “Хангарди” ордны 13 давхарт, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, 1303 тоот өрөөнд 2012 оны 4 дүгээр сарын 25-ны 18.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1952 онд Лондонд бий болсон /smog/ утаан манангаас /smog гэдэг нь smoke-утаа fog-манан гэсэн 2 үгний нийлэмжээс бүтсэн үг бөгөөд нийлээд утаан манан гэсэн үг болж байгаа юм/ болж ганцхан сарын дотор 10000 хүн нас барсан гашуун түүх байна. Энэхүү үхлийн аюул тарьсан утаан манангийн гол үүсгэгч нь цахилгаан станц байсныг хожим нь судалгаагаар тогтоожээ. УБ-чууд ч гэсэн энэхүү утаан манангаас сэрэмжлэх цаг нэгэнт ирчихээд байна. Заримдаа Богд уулын ар бэлийг даган гэр хорооллын зүг рүү бий болох агаарын урсгалаас 50м-н өндөрт -40 орчим хэмийн хүйтэн агаарын давхарга бий болох үе байдаг. Ийм тохиолдолд газрын давхаргаас 50м-н өндөрт бохирдсон агаар бөөгнөрөх бөгөөд ингэвэл агаарын бохирдлын хор хөнөөл улам ч ихэсдэг байна. Тиймээс манан мэт харагдаад байгаа зүйлээс болгоомжлох хэрэгтэй. Тэр бол зүгээр нэг манан биш утаан манан болохоор. Дээр дурдагдсан цаг уурын нөхцөл байдал бүрэлдэн 3-с илүү хоногоор утаан манан бүхий өдөр үргэлжилбэл лондонд бий болж байсан утаан манан нөхцөлдөн бүрэлдэнэ гэсэн үг юм. Өнөөгийн Лондонгийн хүн ам 7 сая 200 мянга. 1952 онд хүн ам нь бүр ч их 8 сая 200 мянга байсан байна. 8 сая 200 мянган хүнээс 10000 хүн үхсэн нь Улаанбаатарт 1500 хүн нас барсантай адил тоо юм. Smog буюу утаан манан 3-с илүү өдөр үргэлжилэхэд агаарын бохирдлоос болж амиа алдах хүний тоог эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд тодорхой мэдээлж байхыг хүсч байна.
2012-01-10
Зүүн азид агаарын бохирдол үнэхээр том асуудал болоод байна. Агаарын бохирдлоороо Бээжин Улаанбаатар 2 дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж байна.Бээжин нь Улаанбаатараас 10дахин их хүн амтай, автомашин нь манайхаас 20 дахин ихээс гадна Бээжингийн ойролцоо олон тооны үйлдвэрүүд байдаг тул агаарын бохирдлын шалтгааныг нэг бүрчлэн энэ тэр гэж ялгаж салгаж тогтоон арга хэмжээ авахад хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ л хятадууд л болсон хойно ямарч байсан агаарын бохирдлын хамгийн хүчтэй үүсгэгч нүүрсний цахилгаан станцуудаа Өвөр монголын нутаг дэвсгэр буюу нүүрсний орд уурхайтай газарт олноор нь барьж байгуулжээ. Тэгээд тог цахилгааныг тэдгээр хотоос алслагдсан цахилгаан станцуудаас дамжуулдаг байна. Харин халаалт дулааны тухайд бол бээжингийн ойролцоо / бээжингээс ойролцоогоор 20км зайтай/ цахилгаан станцаас дамжуулдаг. Бээжингийн ойролцоох дийлэнх цахилгаан станцад халаалт дулаан үйлдвэрлэхэд нүүрс биш байгалийн хий, нүүрсний хийг ашигладаг болгож өөрчилсөн байна. Саяхан Улаанбаатарт Бээжингээс агаарын бохирдлын мэргэжилтэн ирээд буцжээ. Тэрээр Улаанбаатар шиг эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн ийм газарзүйн байрлал, уур амьсгалтай газарт нүүрсний цахилгаан станц өдөрт 12000 тн нүүрс түлэхээр агаарын бохирдлоос болж хэдэн зуун хүн үхэх нь тодорхой байтал 150000 гэр хорооллын айлуудын 1500 тн хүрэхгүй нүүрсийг л агаар бохирдол үүсгэчихлээ гэж сенсааци болж байгааг хараад үнэхээр инээд нь хүрсэн байна. Хятад улс дэлхийн хэмжээний асар том гүрэн болчихсон мөртлөө нийслэл хотынхоо агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадахгүй учиргүй балараад байгаа нь хятадуудыг дэлхий дахины доог тохуу болгоод байгаа юм. Гэтэл тэр дэлхий дахины инээдийг хүргэсэн хятадуудын доог тохуу нь улаанбаатарын агаарын бохирдол юм шиг байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн нас барж байна. Гэтэл тэр агаарын бохирдлыг үйлдвэрлэгч хотын утааны 90%-г гаргаж байгаа цахилгаан станцууд одоо юу хийж байгааг мэдэж байна уу? Хамгийн их хэмжээний нүүрс шатаадаг 4-р цахилгаан станц нь гурван хөргөх цамхагтай боловч одоо дахин нэг хөргөх цамхаг шинээр барьсан байна. Энэхүү хөргөх цамхаг ашиглалтанд орохоор цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ ч 1000 тн-р нэмэгдэх болно. Энэ нь зөвхөн 4-р цахилгаан станцад л гэхэд 7000 тн нүүрс шатаадаг болно гэсэн үг. 3-р цахилгаан станц дотор шинэ цахилгаан станц байгуулан одоогийн 4000 тн нүүрсийг 8000 тн болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цахилгаан станцууд иймэрхүү байдлаар ажилж байгаа нь Улаанбаатарт хэдэн зуу хэдэн 1000 хүн агаарын бохирдлоос болж амиа алдсан ч хамаагүй мэт аашилж байгаа хэрэг. Улаанбаатарт утаат манан үүсгэхэд хотын оршин суугчид цахилгаан станцаас эрлэгийн элч ирлээ гэж ойлгоход болно. Тэгээд тэр үхлийн утаа манан бий болсон үед хамраа ч цухуйлгалгүй гэртээ байхгүй бол эрлэгийн элч хормын зуур амийг чинь яахийгаа шийдэж орхино. Тиймээс утаат манангаас болгоомжилж тийм нөхцөлд аль болох гадаа агаар амьсгалахгүй байж, байшин савандаа бүгэх хэрэгтэй.
2012-01-10
Нэг 9-д яах вэ Нил утаа болно Хоёр 9-д яах вэ ... Хор нь улам ихдэнэ Гурван 9-д яах вэ Гамшгийн хэмжээнд хүрнэ Дөрвөн 9-д яах вэ Дөрвөн зүг харагдахаа болино Таван 9-д яах вэ Тархсан утаа татарна Зургаан 9-д яах вэ Зам бүртийж харагдана Долоон 9-д яах вэ Хотын өнгө харласан байна Найман 9-д яах вэ Нарны туяа тодорч харагдана Есөн 9-д яах вэ Ерийн утаатай болноо гэж...
2012-01-10