Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2017-02-02

 

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан, үр хүүхэд, төрөл төрөгсөд, түүх судлаачид  Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач  О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Мөн Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг дэлгэж, Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

 

Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. Тэрээр 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин