СӨХ-г төр хариуцах уу

img

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны  асуудлыг хэлэлцэв. Иргэдээс СӨХ-той холбоотой 467 өргөдөл тус байнгын хороонд иржээ.  Энэ дагуу БХБЯ-наас ажлын хэсэг гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 240 СӨХ-ийн үйл ажиллагааг шалгасан байна.

 

Шалгалтаар СӨХ-ны мөнгөө иргэд өгдөггүй, санхүүжилт дутмаг байдлаас үүдэж ажил хийх боломжгүй байдаг гэх мэт зөрчил гарсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-ны дарга нь дур мэдээд зарсан зөрчил илэрчээ. Нөгөө талаас СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин тодорхойгүй, СӨХ-д цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулдаг талаарх тайланг байдаггүй зэрэг асуудал байдаг.

 

Шалгалт хийсэн ажлын хэсэг “Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Иймээс хуулийн цоорхойг засах шаардлагатай. Орон сууцны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, СӨХ ажиллах ёстой эсвэл төрд шилжих юу гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Үүнтэй холбогдуулан Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “СӨХ-ны гишүүд ажлын арга барилдаа өөрөөр хандах хэрэгтэй. Орчин үед сошиал хөгжиж байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс энэ системийг ашиглаад СӨХ-той тулж ажиллах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтад СӨХ, иргэдийн эрх, уялдаа холбоог зохицуулсан сайн хууль гараасай гэж хүсэж байна. Жишээ нь: арк буулгахад Эрүүгийн хуулиар зохицуулагдана гэх мэт зүйлийг яриад сууж байж болмооргүй байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна, засвар хийдэг энэ бүх асуудлыг хуулийн төсөлд маш сайн суулгах ёстой” гэсэн бол  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-СӨХ, иргэд хоорондын нэг асуудал бол төлбөрийн асуудал. СӨХ-ны төлбөр их бага янз бүр байдаг. Тиймээс нэг стандарттай болгоод, СӨХ-нд цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулж байгаад хяналт тавих системтэй болгох хэрэгтэй. Үүнээс гадна би Газрын тухай хуульд санаачлаад боловсруулж байгаа гэлээ. Харин Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:

 

-СӨХ-ны үйл ажиллагаанд аудит хийе гэхээр СӨХ өөрөө хуулийн этгээд биш учраас хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ажлын хэсэг хэлж байна. Тэгэхээр СӨХ хариуцлага хүлээдэггүй субьект болж таарлаа. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульд тусгах зайлшгүй шаардлага байна. Дээр нь барилгын компаниуд оршин суугчдаа үл байлцуулан СӨХ байгуулдаг. Энэ нь шинээр ашиглалтад орсон байрны оршин суугчид СӨХ байгуулахгүй хугацаа алддагтай холбоотой байх. Тиймээс эдгээр асуудлын хуулийн хүрээнд засч залруулах шаардлагатай юм байна гэсэн юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Байлгүй дээ. Мөнгөө л төлчихбөл тайван сайхан амьдарч болноо
2017-04-13
Зочин:
Гадаад оронд ийм туршлага байдаг вм байна. Орон сууцны ашиглалтын алба гэж тусдаа компаниуд байдаг. СӨХ-ОСНАА үйлчилгээг хамт хариуцдаг. Бас Оршин суугчдын зөвлөл буюу одоогийн СӨХ-ийн Удирдах зөвлөл гэж бас байдаг байна. СӨХ мөнгө хураахгүй, харин тус байгууллагатай гэрээ хийж, ашиглалт үйлчилгээг муу авч явж байвал тус зөвлөлөөс гэрээг нь цуцалж дараагийн байгууллага оруулдаг байна. Бас ийм туршлага байна шүү, авмаар
2017-04-13
zochin:
so Suh gej er ni yu yum be,huuchin oron suutsnii kontor buh zuiliig hariutsaad bolood l bdag bsan sh dee,tatan buulgah ni zuv ,mumguur toglodog heden uls l suuj bna tend
2017-04-13
Зочин:
СӨХ ийг татан буулгаж ОС ны конторт өгөх нь зөв шүү СӨХ ийн дарга нар баяждаг мөнгийг нь идээд шийтгүүлсэн дарга нарч олон шүү ,олон жилийн мөнгийг юунд зарцуулсанийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй Орон сууцны подволийг түрээсэлж мөнгийг нь иднэ байрны ойролцоох дэлгүүр үйлчилгээний газруудаас хогний мөнгө авч идээд орцны хогийн пункэрийн гадна хог овоолж сөх ийн мөнгөөр ачуулсан тооцоо хийж суудаг гээд шалгах зүйлч их шүү
2017-04-12
Зочин:
СЭХ-ийг татан буулгаад орон сууцанд шилжvvлээ.
2017-04-12
Irgen:
Ajilgui baahan humuusiin tsuglardag gazar. Yu ch hiihgui tsuglarsan mungu yund zartsuulsan tailan tootsoo baihgui. Orshin suugchdaas shulsan munguu tsalin bolgood avaad suuj baidag malnuud.
2017-04-12
Зочин:
энэ мэт эзэнгүй юм их бий. төрд авах сайн бус.гэхдээ учрыг нь эцсээ хүртэл олох ёстой.
2017-04-12
Дугар:
Neeree tiim shuu! Dund surguuli togsson hum bdag yum bilee.
2017-04-12
Zochin:
Зарим СӨХ-ийн дарга гэгддэг хүмүүс ямар ч боловсролгуй байх юм. Ядаж санхүүгийн боловсролтой баймаар юм. Хуурамч дипломтой бгаа. Шалгалт оруулаачээ.
2017-04-12
zochin:
ene shal balai ed bnaa baisnaas bhgui bsn ni deer bn.ortsnii gerel evdreheer zasahgui baij mungu neheed shunu untuuldaggui baidag S.O.kH-g hen shiideh ve
2017-04-12
Зочин:
С.Ө.Х сөнөтүгэй! гэж хэлмээр байна. Байхгүй байсан нь хавьгүй дээр! Оршин суугчын гэрэл, цахилгаан, уух усыг дур мэдэн таслаад байдаг нь ямар учиртай юм бэ! Энэ нийгэмд зүгээр тайван амьдрах арга байна уу!
2017-04-12
Зочин:
Байлгүй дээ. Мөнгөө л төлчихбөл тайван сайхан амьдарч болноо