“Приус 20” автомашин шатжээ

img

 

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд өнөөдөр /2017.05.10/ 12.30 цагийн орчимд “Приус 20” маркийн автомашин шатжээ.

 

Галын дуудлагын дагуу гал сөнөөгчид ажиллаж, автомашинд гарсан галыг бүрэн унтрааж дууссан байна. Шинжээчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм.

 

Гал гарах үед автомашинд жолооч болон зорчигч байгаагүй аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ