Ипотекийн зээлийн 50.5 тэрбум төгрөгийг банкуудад олгожээ

img

Засгийн газар болон Монголбанк энэ оны тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.

 

Энэхүү эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон байна. Мөн Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгожээ. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хаагуураа олгоод байгаа юм бүү худлаа цуурч бай.... бүхэл бүтэн 6 сар хөөцөлдөөд нэгч олигтой хариу сонсоогүй энэ насандаа дийлэхгүй 100 гаруй саяын байранцарыг ийм цалитай төсвийн 500 мянга яаж төлж дуусах вэ...............тэнгэрээс бууцгаа дарга нар зарим шуналтангууд минь
2017-06-07