Тереза Мэй, Пхеньяны сайд нартай уулзана

Хойд Солонгосын пуужингийн туршилттай холбогдуулан Их Британийн сайд нар тус улсын сайд нартай нүүр тулан уулзахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.telegraph.co.uk” сайд мэдээллээ.
Сайд нар Лондон хотноо суугаа Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд болон албаны хүмүүсийг тун удахгүй хүлээн авч, пуужингийн туршилтын тайлбар асуухаар болсон байна.
Япон улсад Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй төрийн айлчлал хийсэн бөгөөд тэрбээр айчлалынхаа төгсгөлд дээрх шийдвэрийг гаргасан аж. Мэй хэвлэлийнхэнд Их Британи улс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох ажилд гар бие оролцоно” гэсэн юм.
Пхеньян энэ долоо хоногийн эхээр Японы Хоккайдо арлыг чиглэн пуужин харвасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ