Монгол Улс, Евразийн холбооны стандартыг нэгтгэнэ

img

 

 

 

“Монгол Улс ба Евразийн эдийн холбоо-2017” эдийн залгийн чуулга уулзалт өнөөдөр болж байна.

 

Уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Еразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, эрчим хүчний дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов зэрэг төлөөлөл оролцов. Мөн ОХУ, Монгол Улс, Беларусь, Казахстаны бизнес эрхлэгчид, ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлагууд тэргүүтэй  200 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Бизнес уулзалтаар “Монгол Улс болон Еврази хоорондын эдийн засгийн хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хамтын төлөв” сэдвээр ярилцлаа.

 

Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн эдийн засгийн холбооны гишүүн таван орон болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал, МХЕГ болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллахаар болов. Мөн Стандарт хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллахаар боллоо.  

 

Талууд эдгээр санамж бичгийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

 

Ц.Мөнх-Оргил: ОХУ гадаад худалдааны 80 хувийг эзэлж байсан бол одоо Евразийн холбооны таван орон нэгдээд ердөө 10 хувийг эзэлж байна

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилын байр суурийг сонслоо.

 

-ОХУ манай орны гадаад худалдааны гол түнш байсан. 1980 оны үед манай гадаад худалдааны 80 хувийг эзэлдэг байсан. Гэтэл өнөөдөр Евразийн холбооны таван орон нэгдээд гадаад худалдааны ердөө 10 хувийг эзэлж байна. Гадаад худалдааг нэмэгдүүлэхэд саад болж буй олон зүйл  бий. Нэгдүгээрт, тариф. Жишээ нь,  Евразийн эдийн засгийн эдийн засгийн холбооны гишүүн таван орон болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-д хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гаргахад 15-20 хувийн гаалийн татвар, 12-20 хувийн нэмүү өртгийн татвар төлдөг. Үүнийг буулгахад манай орон эдгээр оронтой чухал хэлэлцээр байгуулах шаардлагатай. Бид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал дэвшүүлсэн, одоогоор судалгааны шатандаа явж байна. Татвар, тарифаас илүү худалдаанд саад болж буй зүйл бол тарифийн бус хязгаарлалт. Нэгдүгээрт, стандартын асуудал. Монголын зах зээл эдгээр таван улсын стандартад нийцэхгүй бараа, бүтээгдэхүүн үйлвэрлэвэл тухайн барааг хил нэвтрүүлэх боломжгүй.  Хоёрдугаарт, хорио цээр, мал эмнэлэг, гуравдугаарт, гаалийн байгууллагын хамтын ажиллагаа. Манай орон бусад орны үзлэгийг, бусад орон манай орны үзлэгийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл өмнөд хөрш зарим орны гаалийн үзлэгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүн гаалиар ямар ч саад тотгоргүй гардаг. Өнөөдөр гурван санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс, Евразийн холбооны стандартыг нэгтгэх. Үүний тулд бид мэргэжилтнүүдээ бэлтгэх, лаборатори, гаалийн үзлэгийн шинжилгээ Евразийн стандарттай нэгдсэн байх шаардлагатай. Манай улсын бизнес эрхлэгчид гаалийн татавар өндөр байсан ч ОХУ-д баараагаа борлуулах нь ашигтай байна гэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ араг хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ