Гадныханд газар ашиглуулах зөвшөөрөл олгох Засаг даргын эрхийг ч эргэж харъя

img

 

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ хуулийн   дагалдах хуульд  нийслэлийн газрыг биржээр дамжуулан  түр оршин суугаа гадаадын иргэнд арилжих тухай заалт оржээ. Тодруулбал,  Газрын тухай хуульд  нэмэлт оруулж “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа газрыг  гадаадын иргэн харъяалалгүй хүнд ашиглуулах асуудлыг арилжаалах замаар шийдвэрлэнэ” гэсэн заалт тусгасан байна. Ингэхдээ түр оршин суугаа гадаадын иргэн  0.05 га хүртэлх газрыг таван жилийн хугацаатай  гэр бүлийн хэрэгцээнд, жимс, жимсгэнэ, ногоо тариалах хүрээнд таван жилийн хугацаатай арилжаалах юм байна. Уг заалтын тухайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх явцад  “Энэ одоо ч зохицуулагдаж байгаа хууль.  Дэлхийн хотууд газраа арилжаалдаг.  Тиймээс тухайн хотууд баян байдаг. Одоо хууль бусаар газрын наймаа яваад байгаа. Үүнийг таслан зогсоож хэрэгтэй. Газрыг гадаадын иргэнд арилжаалснаар  захиран зарцуулах эрх нээгдэхгүй” гэсэн тайлбарыг хийнэ лээ.

 

Монгол Улсын газрын тухай хуулийн  44.4-т “Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэсэн заалттай аж. Ингэхдээ мөн л гадаадын түр оршин суугчид ашиглах газартаа жимс, жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт эрхэлдэг байна.   Үүнтэй уялдуулан  Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт тусгаж,  түр оршин суугаа гадаадын иргэнд нийслэлийн газрын биржээр дамжуулж арилжаалах  заалтыг  тусгажээ.

 

Гадаадын түр оршин суугчдад газар ашиглуулах эрхээ Засаг дарга нар хэр эдэлснийг бүү мэд.  Ер нь аймаг сум болон нийслэлд хичнээн гадаадын иргэн газар ашиглаж  байгаа талаар  олон нийтэд  мэдээлэгдээд байдаггүй.   Ямартай  ч өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар гадаадын түр оршин суугчид Монгол Улсын газрыг ашиглаж байгаа. Нийслэлд биржээр дамжуулан гадаадын иргэнд газар ашиглуулах асуудал зарим улстөрчдийн төдийгүй олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байгаа.  Тухайлбал, гишүүн Ж.Энхбаяр  “Эдийн засгаас илүү улсын аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байна.. Газар бол улсын үндэс. Монгол Улсад түр оршин сууж байгаа гадаадын иргэнд арилжсан юм чинь дараагаар нь эзэмших асуудал нээгдэнэ. Биржээр дамжуулаад авчихаар тэр газар хүний өмч болно. Биржээр дамжаад гэрчилгээ олгогдсон газар эдийн засгийн эргэлтэд ороод явчихна. Монгол Улсын иргэн бус, харъяалалгүй гаднын иргэнд биржээр дамжуулж Монголын Улсын газрыг олгох гэж байгаа байдлаа эргэж харах хэрэгтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн.  

 

Үнэхээр далд эдийн засагт орсон газрын наймаа гадаадынханд ашиглуулах нэрийдлээр эзэмшлийн хэмжээнд  хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс газрыг ашиглуулах асуудалд ч төрийн бодлого зохицуулалтыг нарийн тусгаж өгөх шаардлагатай юм.

 

Манай орны тухайд газраа Монгол Улсын иргэнд өмчлүүлж эхэлснээр 10 гаруй жил болж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын иргэдийн 10 хүрэхгүй хувь нь газраа өмчилж авсан гэх статистик тоо гарсан. Түүнчлэн газар зах зээлийн харилцаанд  өнөө ч ороогүй. Саяхан УИХ-аар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлөх хуулийн хугацааг 10 жилээр сунгасан.  Газар өмчлүүлэх ажил удаашралтай байгаа нь  дэд бүтэц хөгжөөгүй, газар тариалан, үйлдвэрлэл эрхлэх бололцоогүй байршилд газрыг өмчлүүлж байгаатай холбоотой хэмээн улстөрчид ч, олон нийт ч шүүмжилдэг.   Нийслэлд газар өмчлүүлэх арга хэмжээг цахим сугалаагаар явуулж, азтан тодруулж ч үзсэн. Үүний үр дүнд дэд бүтэц хөгжөөгүй байршилд газар өмчилж авсан иргэд өнөө ч эдийн засгийн харилцаанд оруулаагүй, зарим нь өмчилсөн газартаа хашаа байтугай гадас ч хатгаагүй байна.  Нийслэлийн  төвийн бүсэд гадаадын иргэнд ашиглуулах байтугай өөрсдийн иргэддээ эзэмшүүлэх газар байхгүй. Тиймээс нийслэлийн биржээр дамжуулан гадаадын түр оршин суугчдад  ашиглуулах газар   ямар байршилд сонгогдох нь олны гайхашралыг төрүүлж байна. Дээрх заалттай холбоотой УИХ дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна лээ.

 

Зөвхөн нийслэлд биржээр дамжуулан газар ашиглах асуудлыг эргэж хараад зогсохгүй, хууль хэрэгжсэнээс хойш гадаадын иргэнд ашиглуулж байгаа газраа ч төр тоолж,  судалж үзэх цаг болжээ.  Цаашлаад газрыг гадаадын иргэн ашиглуулах шийдвэр гаргах шат шатны Засаг дарга нарын эрхийг ч эргэн харах хэрэгтэй.    Газрын тухай хууль батлагдсан хэрэгжсэн цагаас 2002 оноос хойшхи 16 жилийн хугацаанд нийгэм, цаг үе ч өөрчлөгдсөн байгаа.

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зар зараад баяждаг бол УБ чууд баяжихаар л боллоо.М.Энхболдийн даалгавраар санаачилсан энэ хууль бүрэн төгс хэрэгжээд эхэлвэл Монголчуудад гишгэх газар олдохгүй.Нам дагаж сумын засаг дарга болсон хэдэн хөөрүү ухамсар дорой нөхдүүд М.Энхболд ахыгаа дууриагаад аль өнгөтэй өөдтэй газрыг хууль хэрэгжүүлэх нэрийн дор зарж баахан мөнгөтэй болно доо.Ж Энхбаяр гишүүний анхааруулж хэлсэн"Үндэсний аюулгүй байдал,,үнэн үг шүү.Энэ хуулийг цуцлахыг 76с шаардаж бна.Хятадыг дэмжсэн хуулиа цуцал
2018-06-06
Mongol ulsiin irgen:
Yamarch shatnii zasag dargad gazar olgoh, ter dundaa gadnii irgend olgoh, ashigluulah asuudliig shiideh erhgui baihaar huulchilah heregtei! Onttsgoi tohioldold UIH asuudliig avch heltsdeg gantshan duremtei baival yaasan yum be?
2018-06-06
Иргэн:
Монголын ард түмний эрх ашгаас уравсан шоронд ял эдлэх ёстой МАНАН нарын зохион байгуулалтай гэмт хэргийн бүлэглэл болон мафуудад эзлэгдсэн тэдний улс орноо зарах бусармаг үйлдлийг дархан эрхээр хамгаалсан тэр, засагтай дэлхий нийтийн шившигт улс болох ч гэж дээ. хайран сайхан улс орон минь. Тусгаар тогтнол минь. Урвагч нарыг тэнгэр ниргэг.
2018-06-06
zochin:
ene neg bolood neg heseg hvmvvsiig bayjuuldaga l zogsooj bvgdiig tur abah heregtei yum bish vv
2018-06-06
Зочин/:
Ovog deedes,ahas maanh ene mongol ornii shirheg chuluug ch hamgaalj altan amia orgosoor bidend avchirch ogson yum. Getel toriin tolgoid garsan zalhtai luivarchid hudaldaj ideh arga zohiogood tuuniigee huulh bolgoh gej baina. Gadaadiinhand gazraa ashigluulna gedeg bol yunii omno mongoliig hyatadaar duurgeh arga,Luivarchid bayjij ard tumen hoogdoj mohoh bolno. Undesnii ayulgui baidal gedegiin yazguur nh ene. Yah yostoig ard tumneesee asuuj baij shiideh yostoi amin chuhal asuudal gedeg bol chuhamdaa ene mon
2018-06-06
Зочин/:
Ovog deedes,ahas maanh ene mongol ornii shirheg chuluug ch hamgaalj altan amia orgosoor bidend avchirch ogson yum. Getel toriin tolgoid garsan zalhtai luivarchid hudaldaj ideh arga zohiogood tuuniigee huulh bolgoh gej baina. Gadaadiinhand gazraa ashigluulna gedeg bol yunii omno mongoliig hyatadaar duurgeh arga,Luivarchid bayjij ard tumen hoogdoj mohoh bolno. Undesnii ayulgui baidal gedegiin yazguur nh ene. Yah yostoig ard tumneesee asuuj baij shiideh yostoi amin chuhal asuudal gedeg bol chuhamdaa ene mon
2018-06-06
ИргэнГ:
Газар зараад баяждаг бол УБ чууд баяжихаар л боллоо.М.Энхболдийн даалгавраар санаачилсан энэ хууль бүрэн төгс хэрэгжээд эхэлвэл Монголчуудад гишгэх газар олдохгүй.Нам дагаж сумын засаг дарга болсон хэдэн хөөрүү ухамсар дорой нөхдүүд М.Энхболд ахыгаа дууриагаад аль өнгөтэй өөдтэй газрыг хууль хэрэгжүүлэх нэрийн дор зарж баахан мөнгөтэй болно доо.Ж Энхбаяр гишүүний анхааруулж хэлсэн"Үндэсний аюулгүй байдал,,үнэн үг шүү.Энэ хуулийг цуцлахыг 76с шаардаж бна.Хятадыг дэмжсэн хуулиа цуцал
2018-06-06
ERGUU PZDA NAR MONGOLCHUUDDAA 0.07 GA GAZARAA (700m2) UGCN CNADAXGUI 0.05 GA (500m2) GAZAR XURELTSEXGUI BAINA GEJ BAGASGACHAAD XYATADUUDAD BOLXOOR 0.06 GA ASHIGLUULNA GESEN ,,,, DAMPUU,,,, XUULIA ODOO BOLIOO XASCH XAY,,,,ERGUU MAL AA
2018-06-05