ОУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО Х.БУЛГАНТУЯАГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Олон Улсын Парламентын Холбоо (IPU) Монгол Улсын УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа-тай холбоотой асуудлыг албан ёсоор анхааралдаа авч, хэлэлцэхээр болжээ.
Тус байгууллага нь гишүүн орнуудын парламентчдын эрх, халдашгүй байдал, хууль эрх зүйн орчныг хамгаалах чиг үүрэгтэй бөгөөд уг асуудлыг хүний эрх, парламентын бүрэн эрх зөрчигдсөн эсэх талаас нь судлан үзэх юм байна.
Энэхүү асуудал олон улсын түвшинд хүрч буй нь Монгол Улсын улс төр, хууль эрх зүйн орчинд анхаарал татаж байгаа бөгөөд IPU-ийн хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой дүгнэлт, зөвлөмж гарч болзошгүй байна.
Цаашид уг асуудлын явц, шийдвэр олон улсын анхаарлын төвд байх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ