Архивын ерөнхий газрын шинэ дарга ажлаа хүлээн авлаа
2018-07-03

Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Архивын ерөнхий газрын дарга, доктор Дамдинсүрэнгийн Хоролдамбыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний оронд Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргаар томиллоо.

 

 

Ажил хүлээлцэх үеэр Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Хоролдамба нь МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд хийж бүтээсэн томоохон ажлуудаас болон цаашид архивын салбарт хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар товчхон танилцууллаа. Мөн тэрбээр шинэ дарга С.Энхбаатарт хандан архивын салбарт мэргэшсэн хамт олноо тэргүүлэн ажиллаж, улам ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Хоролдамбаас дээрдэх юм байхгүй дээ.Худлаа гарууд,намын харьяалалаар бэлгийн албан тушаалаа авч байна.яагаав өнөө 60 тэрбумд оруулсан новшнууд л бна.
2018-07-03
Яагаад солигдов:
Яагаад солив
2018-07-03