Хэрэглэгчийг талх, сүүгээр боомилсон ШИЙДВЭР

img

Өчигдрийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэлээн бухимдангуй үг хэллээ. Тэрбээр “Ардчилсан намын үед хувийн аж ахуйн нэгжид дарамт үзүүлдэггүй байсан. Манай намын үед дандаа дарамт үзүүлдэг...Ийм байдлаар явбал аж ахуйн нэгжүүд татвар төлж чадахгүй. Сангийн яам яаж татвараа бүрдүүлэх гээд байгаа юм” хэмээн уурслаа. Жор мэддэггүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэнгээр бизнес эрхлэгч хүний хувьд тэрбээр хувийн аж ахуйн нэгжүүдэд төрийн дарамт ямар байгааг хэлсэн хэрэг.

 

МАН-ын дунд шатны дарга нарт хандсан гишүүний энэ үгэнд хотын удирдлагууд ч дайгдах ёстой. Учир нь хотын удирдлагууд хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа болоод хэрэглэгчдийн эрхийг боомилсон шийдвэр гаргаад буй. Тэр нь түгээлтийн машинуудыг шөнийн цагаар тээвэр хийлгэх тухай.

 

 

Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолд түгээлтийн машиныг ажлын бус цагаар явуулахаар тусгажээ. Түгээлтийн машинуудыг 21.00-07.00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцуулж, бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрдэд хүргэх энэ заалт ирэх арваннэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих учиртай. Харин энэ шийдвэр татвар төлөгч аж ахуйн нэгжийг, хэрэглэгч болох хүнийг бодсон шийдвэр мөн үү?!  “Тиймээ” гээд ам бардам хэлэх хүн ховор аж. Учир нь:

 

1.Бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ тухай Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Томоохон таван компани шөнийн түгээлтээс хамаарах тооцоо хийсэн. Түгээлтийн машин, ачигчдын тоо, ажилчдын цалинг нэмэх, нягтлан, нярав илүү цагаар ажиллах зэргээс шалтгаалаад 23  тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үйл ажиллагааны зардал гэхэд 1.7-1.8 хувиар нэмэгдэнэ” гэсэн мэдээллийг өглөө. Энэ зардлаа гаргаж авахын тулд аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ. Бүтээгдэхүүний үнэ багадаа 15 хувиар нэмэгдэнэ гэдгийг хүнс үйлдвэрлэгчид хэлж байна. Харин энэ нэмэгдэл таны, миний халаасыг тэмтрэх болно. Ганцхан жишээ, 1150 төгрөгийн үнэтэй атар талх 1700 төгрөгийн үнэд хүрэх нь.

 

2.Дэлгүүрүүд шөнийн цагаар бараа хүлээн авахдаа бэлэн биш. Нийслэлд түгээлтээр бараа бүтээгдэхүүнээ авдаг 8000 орчим дэлгүүр бий. Тэр бүхэн шөнийн цагаар бараа бүтээгдэхүүнээ хүлээн авахад бэлэн биш гэдгээ хэлж байна. Өглөөний 07 цагаас үдшийн 22 цаг хүртэл ажиллачихаад бараагаа авахын тулд шөнөжин хүлээх хэцүү гэдгийг тэд хэллээ. Нэг дэлгүүрт 5-6 машин бараагаа авчирч өгнө. Аль нь хэзээ ирэхийг хэлэх боломжгүй. Шөнийн ээлжийн ажилтан, ачигч авах уу, дээрэм хулгайн эрсдэлээс тэднийг хэн хамгаалах вэ гээд асуудал мундахгүй олон.

 

Захын дэлгүүрийн худалдагч хотын удирдлагуудын энэ шийдвэрийг ойлгохгүй байгаагаа хэлж байна. Тэр ойлгохгүй байгаадаа биш хүнээ, хэрэглэгчээ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгүй төрийн бодлого хэрхэн хэрэгжихийг гайхсандаа мэдэн будилсан хэрэг. Өөр нэг нь “Бараагаа авах гээд шөнө нээлттэй байвал цагдаа нар нь орж ирээд дарамтлаад, торгоод эхэлнэ” гэж шинээр үүсэх зовлонг хэлж байна.

 

3. Түгжрэл үнэхээр буурах уу? Улаанбаатар хотод 20 гаруй мянган түгээлтийн машин замын хөдөлгөөнд оролцдог. Тэдэнд хязгаарлалт хийснээр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурна гэсэн тооцоог нийслэлийн орлогч даргын ахалсан ажлын хэсгийнхэн хийсэн байгаа. Энэ үнэхээр бодит тооцоо болж чадсан уу.

 

Улаанбаатар хотын төв зам илүү түгжирдэг. Бидний ярьдгаар бол хотын А бүс. Энэ бүсэд замын хөдөлгөөнд оролцдог зөвшөөрөлтэй 2300 ачааны автомашин бий. Үүний  880 нь түгээлтийнх. Тэгэхээр төв замаар явж байгаа тээштэй бүхэн түгээлтийн гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн түгээлтийнхэн түгжрэл үүсгэдэг юм биш.

 

Нөгөө талаар түгээлтийн машиныг өдрийн цагаар явахыг хориглосноор бараа бүтээгдэхүүнээ авч чадаагүй дэлгүүрийнхэн микро автобус, жижиг тэргээр таталт хийж эхэлнэ. Зарим үйлдвэрлэгчид ч хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шинээр нь хүргэхийн тулд ийм арга ашиглахыг үгүйсгэх аргагүй. Ашгаа хумиж, үүдээ барихгүйн тулд өөрт байгаа боломж бүрээ ашиглана. Харин энэ нөхцөлд хотын дарга нарын хүсээд байгаа түгжрэл буурах уу, найдах хэрэггүй л болов уу.

 

Төрийн шийдвэр иргэнд үйлчлэх ёстой. Товчхондоо хүнээ бодсон байх учиртай. Иргэдийн идэх хүнснээс эхлээд боомилоод эхэлбэл энэ шийдвэр хэний хүслээр хэнд зориулагдсан нь ойлгомжгүй. Замын түгжрэл хэрэглэгчийг талх, сүүгээр боомилох хэмжээний ноцтой асуудал болсон гэж үү.   Шинэ хүнс хэрэглэх хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл өчүүхэн зүйл юм байж. Тэгвэл үндэсний үйлдвэрлэлийг, татвар төлөгчийг дэмжих төрийн бодлого хаачив?!

 

Г.Галсан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Turiin baiguullagiin mal bna sh d kk archaagui avilgalch luivarchid
2018-10-28
uhsen nohoin otsgor socializmiin ued tugjirdeggui l bsan bhgui yu
2018-10-25
Shine talh shine suu bye bye
2018-10-25
Zochin:
Tugjreliin id achaaliin ue n ogloo oroi.Ene ued hamgiin ih tugjrel uusgej baigaa humuus ene darga ni oorsdoo shuudee.Uuliin amnaas ordonruugaa irj ochih gej hamag zamiig tsagdaa naraaraa haalgaad zogsoochino.Neg uulzvar haahad l dagaad bugd haagdaj bgaa shuu dee
2018-10-25
Ха:
Гомо дарга нарын балаг
2018-10-25
зочин:
шөнө түгээхэд харин ч эсрэгээрээ өглөө эрт шинэ талх сүү гэх мэтийг хэрэглэнэ ш дээ. одоогийн байдлаа хар даа 10-11 цагаас дэлгүүр онгойгоод цэвэрлэгч нь шалаа угааж эхлээд, худалдагч нар нь үдийн хоол идээд л заваарч өгдөг биз дээ. дэлгүүрүүд 11-12 цагт л ажил нь жигдэрмэр аяддаг ш дээ.
2018-10-25
зочин:
Энэ зөв шийдвэр шүү, туршаад үзэх хэрэгтэй байна аа, Битгий дандаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэж бай,, Нийтийн эрх ашгийн төлөө , түгжрэлийн эсрэг хийж байгаа ажлыг дэмжих учиртай,
2018-10-25
zochin:
Tom mashin yavuulah heregggvi zov shiidver busad uls oron yadgiin baga ovrin bidnii heldegeer purgon l yavuulna bizdee ene neg ih buhimdah asuudal bish
2018-10-25
Anhaa:
Hoshnogo min chi yu iddgiin
2018-10-24
Uildveriin bolon buteegdehuun hadgalah nariin tekhnolog meddeggui humuusees mash goinoi shiidver garah gej baigaag anhaaraldaa avaarai. Manarch bolohgui MANaihan
2018-10-24
Vhsen xatsan baasnii chin talx svvgeer boimilson shiidver gej. Xen tegeed bgaam ain!
2018-10-24
irgen:
Vnee usguud vz lde.Ta muusainuud uursduu xaalgaa barih bh shv! Vndesnii vildverlegch gej bvv gongincgoo luivarchidaa! Tur tumur nvvree vzvvlex cag n bolsoon odoo .!
2018-10-24
Turiin baiguullagiin mal bna sh d kk archaagui avilgalch luivarchid
Anhaa:
Hoshnogo min chi yu iddgiin
1 tugeeltiin mashinaa zaraad 5 probox avch zamruu oruulah uu te
2018-10-24
яааг тийм. Хувийн машинуудыг ямар нэгэн байдлаар хязгаарлая
2018-10-24
shunu baraagaa avch amjihgui ni...:
baraagaa avch amjaagui ni udur yalgaagui mashinaa unaad baraandaa yavj bur ih tugjree uuseh baihdaa? za ede nar yam delguur ajiluulj uzsen bish .delguuriin zuvshuurul avilgaldaj uguh medeh baidaa. aygui bol tugeeltiin mashindaa tusgai zuvshuurul avah yostoi gej daramtalna biz
2018-10-24
Ченж:
Porobox ooр тараалт хий
2018-10-24
1 tugeeltiin mashinaa zaraad 5 probox avch zamruu oruulah uu te
гадаадад явж байгаад гэнэт олсон санаа. Гэхдээ хүнс үйлдвэрлэж түгээнэ гэдэг нь хотын төвд тауэр барин түрээслэхээс тэс өөр бизнес гэдгийг ойлгохгүй байгаа хэрэг
2018-10-24
Шаа:
Амьдралаас хол тасарсан шийдвэр бна л гэж хэлэе дээ МАН малнуудаа
2018-10-24
Хэрэглэж байгаа хүнсний чинь үнэ өснөө малуудаа. Түгжирэл чинь 880 машин хязгаарлаад буурахгүй. Гэрийн чинь хажуугийн дэлгүүр байнга бараатай байж чадахгүй болно.Бас дизель шатхууны үнэ өсч байна. Буцаад захруугаа түгжрээд хүнсэндээ явцгаа чулуун зэсгийн үедээ үлдэцгээ
2018-10-24
Гэрээ мартсан Гэсэр:
Хөөрхий хэдэн Түгээгч Жолооч нар гэрээ мартсан Гэсэр болохын бна л да Түгээлтйин машинаас болж түгжирээд байгааг мэдэх ч үгүйн бна
2018-10-24
Udriin tsagaar hariltsagchid buh hudaldaanii tuv zahuud rugaa baraagaa tatah geed tugjtrl buur nemegdenedee, zarim n buur haalgaa bariad dampuurna sh d, jijig business hudaldaa erhelj hj uzeegui Humuus oilgohgui baihoo
2018-10-24
Амьдралтай ойр бай:
Номхон тэмээ ноолоход амар гэгчээр нөгөө л хэдэн үндэсний үйлдвэрлэгч ажил олгогч татвар төлөгч нараа л ноолох юм даа шөнө яв гээд бга хүмүүс юу ч мэдэхгүй цээжний пангаар дураараа бичих юм шөнө ажиллахад УБ хэр тохиромжтой ,дунд болон жижиг дэлгүүрүүд өдөр бүр шөнө бараа авахад бэлэн эсэх,түгээгч жолооч нарын аюулгүй байдал, өвлийн улиралд бүтээгдэхүүн хөлдөх гэсэх ,хүнсний аюулгүй байдал ,заасан хугацаанд түгээлтээ амжуулахын тулд компаниуд хүн хүч тэхникээ 2-3 дахин нэмэх гарсан зардыг эргээд бүтээгдэхүүнд шингээх энэ нь эргээд эцсийн хэрэглэгч та бидний гар дээр бүтээгдэхүүн үнэ нэмэгдэж ирэх. Өөр зөндөө л асуудлууд байна ширээний ард суугаад шийдвэр гаргах нэг өөр яг энэ чиглэлийн компаниудтайгаа хамтраад санал бодлыг нь сонсоод хамтарч ажиллахаар болохгүй л байгаан байх даа
2018-10-24
Чи дэлгүүр ажиллуулдаг юм уу? Шөнийн цагаар бараа авч байгаа туршилгаасаа хуваалцаач
2018-10-24
Тэнэг Ман:
Амарсанаа муу тэнэг ээ амьдралд ойрхон шийдвэр гаргаач ээ.
2018-10-24
Зочин:
Зөвхөн ажилд ирж очих гэж машин унах хэрэг байна уу?, машин нь өдөржин зогсоол хааж зогсоно, өглөө оройд түгжрэл үүсгэнэ.
2018-10-24
яааг тийм. Хувийн машинуудыг ямар нэгэн байдлаар хязгаарлая
Буруу шийдвэр:
Энэ доор дандаа хувиа бодсон пялдага гарууд бичжээ. Эцсийн эцэст 880 машинтай машингүй түгжирхээ хүрвэл түгжиржил таараа. 300 мянган машин хөдөлгөөнд оролцдог гээ биздээ. Тэрний хэдхэн бараг нэг ч хувь хүрэхгүй хөдөлгөөнийг хориод иддэг хоолоороо оролдох хэрэг бна уу?! Энэ зөв гэж байгаа гарууд талхны үнэ өсөхөөр яаж эсэргүйцэж төвчигнөх болоо!
2018-10-24
Зочин:
Борлуулагч, түгээгч хүн хүн биш юм байна л даа
2018-10-24
Зочин:
Борлуулалтын машинаас болоод түгжрээд байдаг юм бол зун яагаад түгжирдэггүй юм бэ? бүгд амарчихдаг юм уу? эсвэл шөнө яваад байдаг юм уу?
2018-10-24
Хамгийн тэнэг шийдвэр. Хүнсний хангамжаа хааж бооно гэдэг.
2018-10-24
zochin:
Ene shiidver tun udahgui tsutslagdanaa. bodit baidal deer ogt heregjihgui shiidver. edgeer udirdlaguud tugeelt hiideg kompaniudtai uulzaj uzsen yumuu. neg udaa tugeeltiig herhen hiij baigaag gazar deer taniltsaj uzsen yumuu. Odoo jaahan amidraltai, bodittoi shiidveriig sudalgaand deer undeslen gargaj baih heregtei bgaan. ta hed sanaj baigaa bol bas tugjreliig buuruulna geed tubiin baahan uulzar deer zuun erguulehgui tugjee heden hubaari buurna geed yasan....
2018-10-24
Batbold dargiin bulai bichleg tarsan geh yamar bichleg yum bol
2018-10-24
Zuv shiidver ee:
Huviin delguur neej ajillaj bgaa humuust asuudal bhgui. Tednii avdag baraa tom delguuruudiin huvid yuch bish. Hemjee ni baga, oroi avahad asuudal bhgui. Harin tom delguuruud ashig undurtei, ted 1-2 achigch avahad asuudal bhgui. Heden hum ajild orj, tsalin nemegdeh ni chuhal. Tugjrel ch buurna. Buh yum 2 taltai, bid arai iluu gesniig ni songoh ni zuv shu de.
2018-10-24
Чи дэлгүүр ажиллуулдаг юм уу? Шөнийн цагаар бараа авч байгаа туршилгаасаа хуваалцаач
Су Батболдод дургүй ч гэсэн хотын даргын энэ шийдвэрийг бол хүлээн зөвшөөрч байгаа шүү түгээлт хийдэг машинууд нь түгжрэлгүй цагаар л түгээлтээ хий л дээ юу нь болохгүй яачаад байгаан бол заавал уралдаад л ажилдаа явж байгаа улсуудтай зэрэгцээд л шахаад дайраад хамт түгжрэх ямар хэрэг байна
2018-10-24
Иргэн:
Зөв санал байна
2018-10-24
зочин:
хувийн хэвшлийнхний дээрэнгүй хэрэглэгчдийг илт доромжилсон менежмент ингэж ил тод болж байна. Хувийн хэвшлийн ажилчдын ихэнх нь боолын цалинтай, ажлын цагтай. тэгээд төрийн албатай байнга барьцаж тэднийг доромжилдог. дэлхий даяар шөнө түгээлт хийгээд болоод байхад УБ-т болгож л таараа ш дээ. Хотын дарга энэ шийдвэртээ бат зогсох хэрэгтэй. Эртэч Монгол, УБ болох хэрэгтэй. социализмын үед түүний дараахан ийм эртэч байсан биз дээ.
2018-10-24
uhsen nohoin otsgor socializmiin ued tugjirdeggui l bsan bhgui yu