Ханиад, хоолойн өвдөлтийг ханборгоцойгоор эмчлэх арга
Хэрвээ та ханиад хүрч, хоолой тань идээлж өвдсөн бол ханборгоцой хэрэглэхийг зөвлөж байна. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Ханборгоцой жимсээс гадна нимбэг, сармис, зөгийн бал, цагаан гааны нунтаг болон улаан чинжүүний нунтаг хэрэг болно.
Алхам №2

Гурван зүсэм ханборгойцой, хоёр халбага нимбэгний шүүс, нэг халбага зөгийн бал, тал халбага цагаан гааны нунтаг мөн улаан чинжүүний нутаг хийгээд сайтар холино.
Алхам №3

Та дээр хольсон бүтээгдэхүүнээ холигчоор сайтар холих хэрэгтэй.
Алхам №4

Таны хоолой өвдсөн бол орой унтахаасаа өмнө дээрх шидэт бүтээгдэхүүнээсээ 2-3 халбагыг идээрэй. Өглөө ямар ч асуудалгүй хоолой тань эдгэсэн байх болно.
Алхам №5

Мөн ханиад хүрч, өндөр халуурч байхдаа 4-5 халбагыг идээрэй. Ханборгоцой дархлаа дэмжиж, таны сульдсан биеийн тамирыг хурдан хугацаанд сэргээнэ.
Алхам №6

Мөн ханиадаас урьдчилсан сэргийлэх үүднээс нэг халбага хонборгоцой дээр 50 грамм халуун ус хийгээд өдөрт 1-4 удаа ууж болно.
Алхам №7

Ханиад хүрсэн үедээ сайтар амарч, тамираа сэргээгээрэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ