Дотоодын зөрчил мөргөлдөөн террорист бүлэглэлүүдийн заналхийллээс болж, олон жил Сирийн ард түмэн Зул сарын баярыг тэмдэглээгүй билээ.
Тэгвэл энэ жил сиричүүд Зул сарын баярыг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.
Нийслэл Дамаск хотын төвд Зул сарын баярын гол чимэг 30 метр өндөр сүлд модыг Аббасад талбайн голд сүндэрлүүлэхээс гадна Санта Клаусууд хүүхдүүдтэй зургаа авахуулж, баярлуулсан байна.
Эрх баригчид арга хэмжээний үеэр ямар нэгэн террорист халдлага гарахаас урьдчилан хамгаалж, хотын хамгаалалтыг нэмэгдүүлсан аж.
Дайны байдалтай байсан Хомс, Алеппо, Латакиа, Тартус, Хама хотыг Зул сарын баярт тохируулан чимж, тохижуулжээ.
Иргэний дайн дэгдэхээс нэг жилийн өмнө буюу 2011 онд л өнөөдрийнх шиг аюулгүй, тайван Зул сарыг тэмдэглэн өнгөрүүлж буйгаа иргэд хуучилсан байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад эх орноосоо дүрвэсэн ард түмнээ иргэн ирэхийг уриалаад буй юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |