Наргил модны тосоор арьсны асуудлыг шийдэх аргаас "www.wikihow.com" сайт мэдээллээ.
Алхам №1
Хацар, дух, хамар болон эрүү хавцаа байнга тослогжиж, нүхжилт үүсдэг бол наргил модны тос хэрэглэх хэрэгтэй. Учир эдгээр хэсгийн арьс нимгэн, зөөлөн байдаг учир үйлчилгээ хурдан явагддаг байна.
Алхам №2
Гэхдээ танд гэж зөвлөхөд арьс тань асуудалтай бол та эхний ээлжинд мэргэжлийн эмчид үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэж оношоо нарийн мэдэх боломжтой.
Алхам №3
Арьсны асуудлаа шийдвэрлэхэд тань наргил модны самрын тос тус болно.
Алхам №4
Тосоо хэрэглэхээсээ өмнө нүүрээ халуун уураар утаарай.
Алхам №5
Дараа нь тосоо бага зэрэг халаагаарай.
Алхам №6
Тосоороо 2 минут орчим арьсандаа иллэг хий. Энэ үед арьсны нүхжилт агших мөн арьсыг сайтар гуужуулдаг аж.
Алхам №7
Иллэгээ дуусгаад нүүрээд чийгтэй бүлээн алчуураар арчиж, цэвэрлээрэй.
Алхам №8
Дараа нь нүүрээ зориулалтын шингэн савангаар нүүрээ угаа.
Алхам №9
Төгсгөлд нь арьсандаа тохирдог тосоо түрхээд амраарай. Өглөө таны арьс бүрэн амарч, гайхалтай сайхан байх болно.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |