Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ
2019-04-21

Испанийн Мадрид хот дахь Хойд Солонгосын Элчин сайдын яаманд халдсан этгээдийн нэгийг  амжилттай баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Энэ талаар АНУ-ын албаныхан хэвлэлийнхэнд мэдэгдэж, "Тун удахгүй хэргийн үнэн учир тодорхой болно" гэж уламжлав. 

 

Цагдаагийнхан Кристофер Ан гэгч нь АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан иргэнийг баривчилсан гэнэ. 

 

ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалт өнгөрөгч хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан билээ. 2019 оны хамгийн их анхаарал татсан уг уулзалтын өмнө нь Мадрид дахь Хойд Солонгосын Элчин сайдын яам халдлагад өртсөн юм. 

 

Нүүрээ хар давуугаар халхалсан 10 гаруй этгээд ЭСЯ-руу нэвтэрснийхээ дараа ажилчдыг нь барьцаалж,  компьютеруудын хард дискийг хулгайлсан аж. 

 

Пхеньян дээрх хэргийг "Аргаа ядсан, арчаагүй, бүдүүлэг халдлага" гэж мэдэгдээд, Мадридын эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин