Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.05.17/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал боллоо.
Шүүх хурлаар Б.Махбалд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Шүүх хурал таван удаа хойшилсон бөгөөд энэ удаагийн хуралд хохирогч талаас хууль ёсны төлөөлөх хүн нь эмнэлэгт хэвтсэн тул оролцоогүй. Мөн хохирогч тал өмгөөлөгчөөсөө татгалзсан. Түүнчлэн хэргийн гэрч хөдөө орон нутагт ажилтай яваа шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Ийнхүү гэрчгүй, өмгөөлөгчгүй, хохирогч талын төлөөлөлгүй шүүх хурал болж хэргийг прокурорт буцаалаа.
Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ