“Эрдэнэс тавантолгой” ХК хамгийн үнэтэй баялгийг залгих вий

img

1922 онд Америкийн байгаль түүхийн музейн эрдэмтэн палеонтологич Рой Чапмен Андрюс  Өмнөговь  аймгийн Булган сумын нутаг Баянзагаас үлэг гүрвэлийн үүр төдийгүй тухайн аварга биетийн чулуужсан ясыг олсон нь одоо ч түүхийн хуудсанд дарагдалгүй амилсаар. Харин өнөөдөр хөрсөн доорх баялгаараа дэлхийд гайхагдаж буй говь нутаг бусдын шуналыг хөдөлгөх болсон. Гэтэл ертөнцөд цуутай болоод байгаа говь нутагт нэгэн асуудал тулгараад байгаа нь ундны ус юм. Говийн баялаг монголын ирээдүй хэмээх лоозонг би харж сууна. Монгол орныг  хөгжүүлэхийн тулд уул уурхайг ашиглах нь зүйн хэрэг боловч уулгалан дайрахад учир бий. Өмнөговь аймагт уул уурхай хөгжиж, нэг өнцгөөс харахад бидний амьдрал дээшилж байгаа мэт боловч өдөр ирэх тусам амьжиргааны өртөг өндөрсөн,  амьдрах нөхцөл хүндэрсээр байна. Байсхийгээд л тасарчихдаг дулааны  цахилгаан  станцтайгаа эвлэрч, нөгөөх л хот хоорондын шороон замаар бэдэрсээр. Харин энэ бүхэн дээр иргэд ямар нэгэн хэмжээгээр гомдол нэхэлгүйгээр өнөөдрийг хүрсээн. Гэтэл говьчуудын ундны ус руу дайрч эхлээд байгаа нь унаган нутгийн иргэдийг золигт гаргаж байна гэж үзэхээс өөр аргагүй юм.

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2010 оны 7 сарын 26-ны өдөр 34/28 тоот зөвлөмж гарч Монгол Улсын Засгийн газарт Балгасын  улаан нуурын газрын доорхи цэнгэг усны томоохон ордыг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлыг боловсруулан УИХ-д өргөн барих зөвлөмж өгсөн байна. Гэтэл 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын 257-р  тогтоолын 3,3-т /Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын хотгорын газрын доорх усны ордоос 151л/с (13038 м3/хоног) хэмжээний усны нөөцийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д ашиглуулах арга хэмжээ авах/ гэжээ.

Яагаад заавал Балгасын  улаан нуур гэж. Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ховорт  тооцогдох болсон цэнгэг усны нөөцөө бид гамнах учиртай бус уу. Өмнөговь аймгийнхан цэнгэг нуураа авч үлдэхийн тулд зүгээр суугаагүй ээ. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2010 оны 12-р сарын 24-ний өдрийн 7/8 тоот тогтоолоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших Балгасын улаан нуурын газрын доорхи цэнгэг усны нөөц 102226 га талбай бүхий  газрыг ундны усны нөөцөөр орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарсан юм. Балгасын  улаан нуур нь зөвхөн тэр хавийн иргэдийн эрх ашиг бус Өмнөговьчууд тэр дундаа Даланзадгадын 20 гаруй мянган иргэдийн ирээдүйд халдаж буй бусармаг явдал гэж үзэхээс өөр аргагүй.

Учир нь Зүүн сайхан уулын газрын гүнд шурган орж буй бүх гол горхи, Даланзадгад хотын ундны усны хэрэгцээг хангаж байгаа усны эх бүгд Балгасын  улаан нууртай хүйн холбоотой бөгөөд тус нуурыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж эхэлвэл Даланзадгад хотынхон ундны усгүй болох аюул нүүрлэх юм.

Газрын гүн дэх баялаг руугаа хэт улайрахдаа тэнд амьдрагсдыг золигт гаргамааргүйсэн. Цөлжилт хурдтай ахиж байгаа энэ хүнд үед уул уурхайгаа зүй зохистой ашиглаж байгаль эхтэйгээ болгоомжтой харьцахгүй бол хүн төрлөхтөн бид хожим нь харамсаад ч барахгүй аюулд унах магадлал өндөртэй. Мөн Монголд төдийгүй дэлхийд алдартай Өмнөговь аймгийн есөн гайхамшигаар тодорсон алдарт “Ёлын ам”, “Мухар шивэрт” зэрэг зүүн сайхан уулын үзэсгэлэнт амууд устах аюултай. Цаашлаад,  аялал жуулчлал хөгжих боломжгүй болох талтай.

Газрын гүн дэх нуур нь хур тундасаар тэжээгддэг гэж үздэг. Тэгвэл говь нутагт ямар хэмжээний хур тундас унадаг билээ. Ингээд бодохоор Балгасын улаан нуур нь хөрсөн доорх баялгуудаас хамгийн үнэтэй гэдгийг онцлох хэрэгтэй байна. Уух усгүй бол Өмнөговьд  хичнээн барилга байшин байгаад бид яах билээ.

Д.Мишигсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sasas:
ene altaa tsevershuulsen bohiriin usaaraa l ugaah heregtei
2012-03-19
энэ усыг ундны усаар л ашиглах ёстой, алт нүүрсийг уухгүй.
2012-01-17
гүний ус газрын гүнд зүгээр ч үгүй дарагдаад байгаагүй юм шүү, гүнд байгаа ус нь бүс нутгийн байгаль орчны тэнцвэртэй байдалд эергээр нөлөө үзүүлдэгийг хүмүүс ойлгох болоогүй юм бх даа, хэрвээ тэр ус үгүй бол тэнд байгаа бүх л амьд зүйл устах магадлалтай
2012-01-17
Таны нэр:
гүний ус газрын гүнд зүгээр ч үгүй дарагдаад байгаагүй юм шүү, гүнд байгаа ус нь бүс нутгийн байгаль орчны тэнцвэртэй байдалд эергээр нөлөө үзүүлдэгийг хүмүүс ойлгох болоогүй юм бх даа, хэрвээ тэр ус үгүй бол тэнд байгаа бүх л амьд зүйл устах магадлалтай
2012-01-17
ene gowiig uhaad bj bolohgui l yum bgaa daa yaj neg ene baidliig zogsooh we ard tumen mini odoo bugd hodloh tsag bolson bhaa
2012-01-17
зочин:
Ашигт малтмалаа ашиглахдаа Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усыг ашиглах тал дээр ажилласан нь дээр байх аа ,цэвэрлэх байгууламжаас гарсан усныхаа тодорхой хэсгийг Өмнөговийн тэр олон ордуудын усны хэрэгцээг хангахад зориулж яагаад болохгүй гэж. Эрдэнэт хот гэхэд л 200 гаруй км ээс усаа татдаг гээ биздэ. Гүний цэвэр усаа ашиглаад эхэлбэл ирээдүйд бид гаднаас ус гуйхад хүрнэ ш дээ
2012-01-17