Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт болжээ 
2019-07-01

 

“Халх голын үйл явдлын 80 жилд:  Өнөө цагт өгөх сургамж” сэдэвт дугуй ширээний уулзалт ОХУ-ын Москва хотод, Регнум холбооны мэдээллийн агентлагийн хэвлэлийн танхимд болжээ. 


Зургаадугаар сарын 26-ны өдөр болсон энэ уулзалтанд  Регнум мэдээллийн агентлагийн Ерөнхий редактор, түүхийн ухааны дэд эрдэмтэн Модест Алексеевич Колеров, мөн агентлагийн улс төрийн тоймчид болох түүхийн ухааны доктор, профессор Анатолий Аркадьевич Кошкин болон дипломат, нийтлэгч Михаил Васильевич Демурин, Москвагийн их сургуулийн доцент түүхий ухааны дэд доктор  Олег Рудольфович Айрапетов, “Алгоритм ” хэвлэлийн газрын ерөнхий редактор Колпакиди Александр Иванович, Регнум агентлагийн сурвалжлагч Б.Мөнхцэцэг  нарын эрдэм шинжилгээний байгууллагууд, ОХУ-ын ГХЯ болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, Монгол улсыг төлөөлж  түүхийн ухааны доктор, МУИС-ийн профессор Ж.Урангуа оролцлоо. 


Монгол улсыг төлөөлөн оролцсон түүхийн ухааны доктор Ж.Урангуа дугуй ширээний уулзалтыг нээн тавьсан илтгэлдээ Монгол улсад 1939 онд болсон Халх голын байлдааныг Японы эзлэн түрэмгийлэгчдээс тусгаар тогтнолоо хамгаалсан дайн байсан гэж үздэг талаар онцолсон тухай, мөн Оросын түүхчид Халх голын үйл явдлыг дайн гэж нэрлэх нь илүү оновчтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэж  Регнум агентлаг мэдээлжээ. 


Тус агентлаг Халх голын байлдааны тэгш ойтой холбогдуулан цуврал нийтлэл, ярилцлага гаргах, эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэх зэргээр хамтын ойг тэмдэглэх төлөвлөгөөгөө шат дараатай хэрэгжүүлж байгаа талаар Регнум агентлагийн тоймчид онцолсон байна. 


Энд дуулгахад , 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд болсон Халх голын байлдаан хамгийн бага нутаг дэвсгэр дээр хамгийн их дэвшилтэт техникүүд ашигласан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Түүнчлэн энэ байлдааныг олон улсын улс төрийн тавцанд ихээхэн ач холбогдолтой гэж түүхчид үздэг юм. Энэ байлдааны үеэр Монголын талаас 895 цэрэг амь үрэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл бий.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
hujaagiin hurliij l yum bn
2019-07-03
irgen:
hujaa hurliizuud oilgohgui ee, bidnii huvid tom bayar
2019-07-02
Чам шиг хурлийзуудын баяр биш л дээ.
2019-07-01
Монголд ардчилал гэж цээжээ дэлдсэн тархины тураалтай хойч үе бий болж байгаа нь харамсалтай.Хойч үе маань энэ газар шорооны төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан өвөг дээдсээ хүндэтгэж тэдний алдрыг цуурайтуулж явах учиртай.
2019-07-01
Sotsializmiin uldegdluudiin bayar...
2019-07-01
hujaagiin hurliij l yum bn
Чам шиг хурлийзуудын баяр биш л дээ.