ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Орон нутгийн замд осол гарч, нэг хүн амиа алджээ
2019-07-03

 

2019.07.02-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 270 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

-2019.07.02-ныөдрийн 23 цаг 06 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг “Баянголын адаг” гэх газар /Хайлааст багийн төвөөс урагшаа 13 км/ шороон замд Тoyota Chaiser маркийн автомашины жолооч М нь Bongo Pronter маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 31 настай эмэгтэй Б нас барж, 51 настай, эмэгтэй, О, 38 настай, эмэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн байна.

 

Жолооч та үүргээ биелүүлж, хариуцлага ухамсарлан, анхаарлаа төвлөрүүлж, гэрлээ шилжүүлж, хурдаа тохирлуулан  явахыг ТЦА-аас анхааруулж байна. 

 

Хэзээ ч очихгүй байснаас

Хоцорч очсон нь дээр…

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ!

Shuud.mn
Сонин хачин