Монгол Улс “УЦС-ын төслөө царцаах санал”-ыг судалж байгаа

img

 

Биднийг наадамлаж суух зуур буюу энэ сарын 11-ний өдөр “Ритм Евразии” гэх Оросын хэвлэлд бидний нэг их яриад байдаггүй, оросууд байнга “чихнээс хонх уядаг”  усан цахилгаан станцын төслийн талаарх  “Монголын УЦС-ын асуудлаар “салан тусгаарласан” шийдвэр гаргаж таарахгүй” нэртэй нийтлэл гарчээ.

 
Энэ нийтлэлийн эхэнд, Бишкекд болсон ШХАБ-ын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүдтэй уулзах үеэрээ энэ хоёр орон руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчээ эрс нэмэгдүүлэх санал тавихад Хятадын тал санаачилгыг дэмжсэн бол Улаанбаатараас албан ёсоор хариу өгөөгүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн энэ асуудлыг Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр орны төрин тэргүүний уулзалтын үеэр авч хэлэлцэнэ гэдгийг тэмдэглэсэн байна. 


Гэхдээ Монголын холбогдох байгууллагууд Байгал нууранд цутгадаг Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалан дээр барих өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах төслийг “царцааж” чадах Путины дээрх санаачилгыг судалж байгааг нийтлэгч онцолсон байна. 


“Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлвэл Монгол улс УЦС байгуулахаас татгалзаж магадгүй бөгөөд энэ нь Байгал нуурын экологид ач тустай юм. Түүгээр ч зогсохгүй Дорнод Сибирийн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар нэг бус удаа санал тавьж байсны дээр хоёр орны Эрчим хүчний яамны хооронд өнгөрсөн жил энэ талаар зарчмын тохиролцоонд хүрсэн ” гэжээ. 


Нийтлэлд өгүүлснээр, Монгол улс сүүлийн жилүүдэд Дорнод Сибирийн цахилгаан эрчим хүчний импортоо нэмэгдүүлж байгаа гэнэ. ИНТЕР РАО (Оросын эрчим хүчний компани)-ийн мэдээлснээр энэ оны нэгээс зургаадугаар сарын хоорондын нийлүүлэлт өнгөсөн оны мөн үетэй харьцуулахад гуравны нэгээр нэмэгдсэн байна.  Мөн эх сурвалжийн таамаглаж байгаагаар энэ өсөлт ойрын болон дунд хугацааны ирээдүйд хэвээр хадгалагдах гэнэ. Түүнчлэн, В.Путины санаачилгатай уялдуулан ОХУ-ын дэд сайд В.Мутко Тува улсын Кызыл хотноо болсон нийгэм эдийн засгийн асуудлаарх зөвлөгөөний дүнгээр Тувагаар дамжуулан Монгол руу цахилгаан дамжулах асуудлыг боловсруулах үүрэг өгчээ. 


Цаашлаад, “ОХУ-аас Монгол руу нийлүүлж буй нийлүүлэлтийн динамик 2016 онд 300, 2017 онд 371, 2018 онд 416 сая.кВт цаг байгаа юм. Үүний зэрэгцээ манай хөрш ОХУ-руу илүүдэл цахилгаан эрчим хүчээ экспортлож байгааг бид ажигладаг. Тиймээс цахилгаан эрчим хүчний хомсдол нэмэгдэж байгаа учраас УЦС байгуулах шаардлагатай гэж батлаж байгаа нь хэтрүүлэг төдий”  гэж манай улсын эрчим хүчний хэрэглээнд дүгнэлт хийсэн байна. 


Ийнхүү хэрэглээ талаас хэт хомсдсон асуудал байхгүйн дээр манай улсын байгуулахаар төлөвлөж буй УЦС хэт өндөр өртөгтэй, Сэлэнгийн ай савны усны түвшнээс байнга хамаарах тул хэвийн ажиллагаатай байна гэхэд эрсдэлтэй гэдгийг ч “цохон тэмдэглэжээ”. 


Түүнчлэн, оросуудын хамгийн гол эсэргүүцдэг шалтгааныг ч хэд хэдэн эх сурвалжтайгаар тайлбарласан байна.


Тухайлбал, энэ нийтлэлд Оросын усны эх үүсвэрийн газрын орлогч дарга Вадим Никаноров мэдээлэл өгөхдөө: 

“Монголоос ирж, Сэлэнгээр дамжин Байгал нуур руу цутгаж байгаа усны чанарыг бид байнга шалган хяналт тавьдаг. Мөн Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалан дээр Монголын тал өндөр хүчин чадалтай УЦС байгуулвал ямар нөлөө үзүүлэх талаар ч судлаж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ станцийг бариулж эхлүүлэхгүйн төлөө олон ажил хийж байна. УЦС-ын барилга Байгал нуурын бүхий л экосистемд хүндхэн үр дагавар авчирж болзошгүй, үүнийг бид сайн ойлгож байгаа” хэмээжээ. 


Үүний араас, Монгол улс эрчим хүчний асуудлаар бусад орнуудтай, тухайлбал өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Бутаны Эрчим хүчний улсын корпорацитай уулзалт хийж, Бутаны эрчим хүчний хэрэглээний 75 хувийг хангадаг жижиг болон дунд хүчин чадалт усны эрчим хүчний хөгжлийг сонирхсон гэдгийг онцолсон байна. 


Өөрөөр хэлвэл, дээр дурьдсан, Путины санаачилга энэ маягаар Монгол улсын усны эрчим хүчний салбарт нөлөөлж байгааг онцлоод, тун удахгүй УЦС байгуулах төслийн тал дээр Монголын удирдлагууд дорвитой алхам хийх байх хэмээн таамаглажээ. 

 

В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash xaramsaltai bn. mongol uls gej baidiin bol bid ch bas uuriin gesen erx ashigtai. tusluu gatsaaxgyi avch yavj bgaad uls turiin egzegiin taaruulaad hurdan barix l shaardlagatai.
2019-08-09
Путин хулгайч унаж далд орж монголчууд бидэнд буян болоорой гэж ероол талбия
2019-07-16
монголчууд ухээнц утасны цаанаас худлаа цэцэрхсэн мулгуучууд болжээ тусгаар улс тусгаар тогтнол шахуу асуудал яригдаад байна цаана чинь
2019-07-16
эрчим хучээ зарах гээд ухлээ л дээ Гусейны ДЦС нь музей болчих гээд хэцуу байгаа угаасаа Монголыг эрчим хучээр хангах зориулалттай
2019-07-16
Иргэн:
Самандын Жавхлангаар толгойлуулаад ирэх сонгуулийн өмнө эхлүүлье?!?!?!
2019-07-16
Иргэн:
Буриад, Өвөр Монголын нутгаа эргүүлэн авах хөдөлгөан өрнүүлбэл бүх Монголчууд дэмжих байх шүү
2019-07-16
Иргэн:
Самандын Жавхлангаар толгойлуулаад ирэх сонгуулийн өмнө эхлүүлье?!?!?!
Orosuud mongold hytadad niiluuldgeesee 10 dahin unetei erchim huch niiluuldeg teheer hytaduud durtai bh ni argagui. Manaihiig ingej deerelhej bj deerres ni bas uneer daramtalna hogiin hulgaichuud odoo buur amar bolson jonhuu gegch huuheldeigee yurunhiilugch bolgocon utgaaraa orosiin taalald orson tumur zam usan tsahilgaan stanc bugd orosiin yawuulgaar nursan mongoliig hugjuulj boloh buh l bolomj bololcoog haagaad bhad zarim malnuud oros ah oros ah gej hul aldan guih ni yaana Mongol ulsiin erh ashig grj neg yum baimaarsandaa
2019-07-16
ДЕРПАСКААГ БАРАХ УУ.
2019-07-16
ахаасаа айгаад:
мэдээж чицга царайлаа биз
2019-07-16
нефть эрчим хучээр хараат байлгах монхийн мороодолтэй ялангуяа Путин фсда
2019-07-16
Mash ih act holbogdoltoi uchir zogsooj ogt bolohgui. 1. Usni mash ih nuuts 2. Ayalal juuchlal 3 ertcim hutc 4. Govi ruu us ursgaj hugjil 5. oros ruu valiut ulgeehgui harin uldene 6 Ediin zasgiin haraat bus bolno 7. Baigali nuurt togtmol tsever us orno 8. uur busad. Bid yaraltai barih heregtei. Orosuud mash buduuleg. zogsooj buh talaar haraat bailgah n tednii zorilgo.
2019-07-16
Zugeer olon niitiin sanal asuulga yavuulaad shiidver gargaad xurdhan barichih heregtei
2019-07-16
Орос ах нар минь дээ. Байгал нуур эрт үеэсээ л Монголын газар нутаг байсаар ирсэн. Буцаагаад газар нутгийг минь өгчихөөч дээ. Бид эх орондоо юу барих нь ямар хамаа бнаа. Байгал нуурын экологид нөлөөллөө гэхэд наад нуур чинь Монголчууд бидний л нуур ш дээ
2019-07-16
ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ БИШ ОЙРЫН ХУГАЦААНД ГЭЭЧ ДЭЭ
2019-07-16
Nam bus irgen:
Hunii erhend jargahaar uuriin erheer zov gedeg yum. Ezen ni yumaa medej ereg ni usaa hashnaa huu. Yadagch baisan usan tsahilgaan stantsaa barih l heregtei. 90-eed ond Yeltsin guai tulshnii krantaa haagaad ongotsnuud maani niseh tulshgui bolj baisniig bi todhon sanaj bna. Minii sanaa saruul bna. Tsyatga tsarailj baisniigaa buu mart. Martval sununu.
2019-07-16
Нефть бүтээгдэхүүн, эрчим хүчээр Монголыг мөнхийн хараат байлгах нь Монголын талаар баримтлах Оросын төрийн бодлогын нэг гол зйүл байсаар ирсэн.
2019-07-16
бид хамгийн хогийн хулгайчаа еронхийлогч болгожээ.
2019-07-16
Баттулгаа ийм шийдэлд хургэх л юм бол Монголчууд чамайг уеийн уед хараах болно.
2019-07-16
Muusain umhii ivaanuudad deerelhuulchih yum bn l daa
2019-07-16
БИД ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЗААВАЛ БАРИНА.
2019-07-16
Zugeer olon niitiin sanal asuulga yavuulaad shiidver gargaad xurdhan barichih heregtei
ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ БИШ ОЙРЫН ХУГАЦААНД ГЭЭЧ ДЭЭ