Туркмен: Ерөнхийлөгч нас барсан хэмээн цуурсан хүмүүсийг баривчилж эхэлжээ 

img

 

Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг  нас барсан гэх мэдээллийг тараасан хүмүүсийг олноор нь баривчилж эхэлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. 


Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хүмүүсийг баривчилж эхэлсэн бөгөөд одоогоор таван хүн хуурамч мэдээлэл тараасан хэргээр баривчлагдсан гэнэ. Тэдгээрийн дунд “Туркмантелеком” компанийн ажилтан, Усны аж ахуйн яамны ажилтан болон бусад байгууллагуудын ажилтнууд байгаа аж. 


Эргэн сануулахад, энэ сарын 21-ний өдөр Туркменистаны хоёр дахь ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов таалал төгссөн талаарх мэдээлэл цацагдсан. Тухайн үед Оросын хэвлэлүүд “Москвагаас ярьж байна” радио станцд Евразийн асуудлын мониторингийн төвийн захирал Аслан Рубаев мэдээлснийг иш татан ийнхүү мэдээлэл түгээж байв. 


Мэдээлэл гарсны дараа  Туркменистаны Элчин сайдын яамнаас мэдээллийг няцаасан юм.

 
Энэ мэдээлэл анхлан Туркменистаны сөрөг хүчнээс гарсан бөгөөд  мэдээлэл олон улсад тарсны дараа Туркменистаны шоу бизнесийн алдартнууд шүтэн бишрэгчиддээ хандан цуу ярианд итгэхгүй байхыг уриалан “Бердымухамедовын ачаар Туркменистан цэцэглэн хөгжиж байгаа” хэмээн онцолж байлаа. 

 

Туркменистаны Ерөнхийлөгч таалал төгссөн тухай мэдээлэл худал гэв

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ