Ойрын гурван өдөрт Хонгконгийн хэд хэдэн бүсд сөрөг хүчнийхэн дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ.
Тухайлбал, ирэх ням гаригт Хонгконг арал дээрх Causeway Bay дүүрэгт томоохон зохион байгуулахаар төлөвлөсөн байна. “Хүний эрхийн төлөөх иргэний фронт” нэртэй байгууллагынхан уг жагсаалыг зохион байгуулах бөгөөд 300 мянга орчим хүн цуглана гэж тооцоолж байгаа аж. Жагсаалыг орон нутгийн цагаар 15:00 цагт Виктория цэцэрлэгт хүрээлэнд эхлэн, хотын төвд дуусгахаар төлөвлөсөн ч цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс энэ маршрутыг зөвшөөрөөгүй, гагцхүү цэцэрлэгт хүрээлэнд жагсахыг зөвшөөрсөн байна.
Эргэн сануулахад, Хонгконгийн захиргаа БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэхийг эсэргүүцэн хонгконгчууд зургаадугаар сараас эхлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Олон нийтийн шахалт дарамтаар Хонгконгийн захиргаа хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан ч жагсаал намжилгүй, сүүлийн үед эмх замбараагүй байдалд шилжиж байгаа. Хонгконг дахь эсэргүүцлийн давалгаа нь гагцхүү хуулийн төсөл биш энэ автономт бүсийн эрхийг боомилж, өөрийн мэдэлд бүрэн оруулах гэсэн Хятадын далд санаархлын эсрэг зогсож байгаа үйл явдал гэж үзэх ажиглагчид олон байна.
Хонгконг: Хяналт чангарч, нисэх буудлын ажиллагаа тогтворжжээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |