"20 минутад хүрэх газар хоёр цаг түгжрэв"

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлж, их хотын хөл хөдөлгөөн нэмэгддэг нь уламжлал. Гэвч өнөө жил авто замын түгжрэл урьд жилүүдийнхээс харьцангуй их байгаа нь харахад л ойлгомжтой байна. "Хаашаа яваагаа марттал түгжирч байна” гэдэг хэдий хошин үг ч үнэнд ойртож байна. Яах вэ, хэрхэх вэ, яавал түгжрэл буурах бол гэдэг бодол автобусны жолооч, түүн дотор бачимдаж яваа зорчигч, ажлаа, хичээлээ тараад зам дээр түгжирч зогсоо цагийг хийм дэмий өнгөрүүлж буй хэн бүхний толгойд эрхгүй бууж байгаа нь лавтай.

 

Автомашинтай нэгэн нь машинаа унахгүй нийтийн тээврээр ажилдаа ирж очоод байхыг хүртэл уриалж байна. Гэвч нийтийн тээврийн автобусны хүрэлцээ муутайгаас ажил хичээл тарах “оргил” цагаар амьсгалахад ч бэрх болтол шахцалдана. Тиймээс хэнд ч гэсэн автобусанд зогсоогоороо өчнөөн цаг түгжирснээс, автомашиндаа суугаагаараа түгжрэх нь дээр санагдах биз...

 

Үнэндээ шинээр зам барьсан ч манай монголын түгжрэл буурахгүй. Зам барихын хэрээр автомашины тоо нэмэгдэнэ.  Улаанбаатар хот өнөөдөр автомашинуудаа “дийлэхгүйд” хүрээд байна.

 

Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий. Үүнээс 350 гаруй мянга нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог байна. Жилд 40 мянга орчим шинэ автомашинд гэрчилгээ олгодог судалгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан. Энэхүү тоон судалгаанаас Нийслэл хотын зам талбайд автомашин “багталцахгүй” нь аргагүй болохыг харж болно.

 

Өөр нэг судалгаа хэлбэл Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.

 

Түгжрэл үнэндээ л "толгойны өвчин" болоод удаж байгаа. Яг жилийн өмнө одоо мөрдөгдөж буй автомашиныг улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг журмыг өөрчилж тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах саналыг иргэдэд тавьж долоо хоногийн хоёр өдөрт нь автомашинаа унахгүй. Харин баасан гарагт бүгд машинаа унаж, хөдөлгөөнд оролцвол ямар вэ? гэхэд энэ саналыг иргэд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүчтэй илэрхийлсэн. Тэгээд л намжсан. 

 

Харин энэ намар замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотыг А, В, С бүсчлэлд хуваах саналыг иргэдэд тавиад бас л "загнуулаад" болчихлоо. 

 

“Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай. Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлийг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй. Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно” хэмээн С.Энхтөр дарга танилцуулж эргүү тэнэгээрээ нэг баахан дуудуулав. Тэгээд л больсон. 

 

Зах, худалдааны төвүүдийг хотоос гаргая гэсэн. Иргэд бас л дургүйцсэн. Их, дээд сургуулийг ч нүүлгэе гэсэн. Тэд ч татгалзсан. Бодож бодож гаргасан санал, шийдвэрийг нь иргэд ийнхүү "унтраасаар" өнөөдөр түгжрэл хяналтаас нэгэнт гарчихлаа. 

 

Ганц, нэгхэн уулзварт өөрчлөлт хийгээд түгжрэл дорвитой буурахгүй байна. Тиймээс "том" алхам хийхгүй бол Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд тун ойрхон байгааг хорин минутын хугацаанд хүрээд оччих зайнд хоёр цаг түгжирсэн тухайгаа хэлсээр орж ирсэн ажлын эгчийн яриа баталж байна. 

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uugii:
Niitiin teevereer yav geed bxiin ter niitiin teever chn erusu xureltsdeggui yag tugjirch bga ym shg olon tssg xuleene bur pav pituu xuntei suux bolomj bxgui bas pag umxii arai l denduu shuu
2019-09-05
mongol:
xodoonii ork xotod mal shig belchij tsagaas l uum bolson ter saikhan xodoodoo butsaad yavaach xotod irj amydarch ch chadaxgyi hoxoi shig xog tuuj idexeer yavaad malaa mallaad butsaaachee
2019-09-04
t:
Mashinii tatvariig tavanzuun mynga bolgo
2019-09-04
y:
Barag l tegsh sondgoi ni deer shuu
2019-09-04
Тэгш сондгойгоор нь явуул хvмvvс ажлаа зохцуулна
2019-09-04
Zochin:
Burtgelgui hotiin irged mash olon bolno. Mongo toloh durgui humuus shuu dee. Nogoo burtgeltei hotiin irged shatna.
2019-09-04
Иргэн:
Машины татварыг 1саяаас доошгүй болгохоос өөр ямар ч арга байхгүй
2019-09-04
1 sumaar 3 tuulai:
Hotiin irgedees sar bur tom hun 100 myanga, huuhed 0-18 hurtel 50 myanga tatvar av. 3 jiliin daraa hotiin hun amiin 50% alga bolno. Yun utaa, yun tugjrel l bolno. Ene shiidver bol 1 sumaar 3 tuulai buudaj bn. 1. Tugjreliig shiidne, 2. Utaag shiidne, 3. Ulsad ashigtai. Shuud l unuu margaashaas heregjuulj boloh shiidver. Hotiin irgedees tsuglasan tatvariig hot tohijuulahad zartsuuliya.
2019-09-04
Zochin:
Burtgelgui hotiin irged mash olon bolno. Mongo toloh durgui humuus shuu dee. Nogoo burtgeltei hotiin irged shatna.
уншигч:
зах худалдааны төвүүдийг гаргасан нь дээр дээ. Ард иргэд нийтийн тээврийг сонгох нь нэмэгдэж байгаа боловч автобусны суудлын бүрээсний бохир заваан гэдэг даанч хэтэрхий юмаа хянан шалгагч гэж худлаа том том дугарсан авгайчуул байхюм. Дээрээс нь автобусны доторх бариулууд гэж бөөн бактерийн бөөгнөрөл. Барихаар тэр чигээрээ ялбагас гээд л. Үүнийг уншаад та нарт мэдрэгдэхгүй л дээ нэг суугаад үзээрэй
2019-09-04
Taij:
Ажил цугладаг цагаа өөр болгох хэрэгтэйдээ!Өглөө 6 юмуу 7д цуглаад өдөр 3,4 т тарах ,сургуулиудийг 9 10н цагийн үед ч юмуу аль болох зөрүүлэх хэрэгтэй.
2019-09-04
Зочин:
Ойрхон газар явган алх л даа. Хүүхдийг ч гэсэн дулаан үед дагуулаад яв бие эрүүл мэндэд нь ч сайн. Бөөн стресстэй амьтад машинд сууж жолоодож ядаж байхаар явган алхаж стрессээс сал.
2019-09-04
зочин:
Дарханы замыг хар даа ямарч бодлого алга. Дашинчилэнгийн замыг Булгантай эхлээд холбосон бол арай л бага бухимдалт гарах байсан даа
2019-09-04
зочин:
Хотын захиргаа, 100 айлын зах,, нарантуулыг хотоос гаргаад л түгжрэл бараг 50 хувь буурах байх шүү,,,,Энэ шийдэж ядахад амархан ажил шүү дээ, Амарсайхан гэдэг хотын шинэ дарга Хотын захиргааг нүүлгэхгүй гээд бгаа гэсэн, нүүлгэх хэрэгтэй
2019-09-04
Зочин:
ЗТХЯам нь боддлогогүй, аж ахуйн яам болсоноор удаж байна. Хотын хэвтээ тэнхэлгийг нэмэгдүүлэх. туул голын далангийн зам тавих, хэвтээ тэхэлгийг босоогоор холбох, төмөр замыг гаргах, түүний зам дээр хэвтээ тэнхэлгийг буй болгох гээд олон арга бий даан ч хийх зориг чадвар бодлого алга даа
2019-09-04
зочин:
Япончуудын судалгаагаар манай түжрэлийг арилгахад маш амархан. шинэ хот байгуулсанч түжрүүлнэ. Улаанбаатар байдгаараа л байх болно. Өөрийн толгойгоор хийж чадахгүй бол япончуудаар заалга
2019-09-04
Хотын иргэн:
Хэд хэдэн санал байна. Машины замын татварыг нэмэх хэрэгтэй. Сонголттой болгож Дугаарын хязгаарлалтад орохгүй бол жилийн хураамж өндөр Хязгаарлалтад ордог бол жирийн журмаар г.м Насжилт өндөртэй машинд бол өндөр г.м Эко машинд нэг өөр г.м Хотын захиргаа зоригтой шийдвэрээ гаргах хэрэгтэй байх. Шинэ хот байгуулах мөнгө хаа байна да хүмүүс ээ. Улсын дугаараа иргэний харьяалалаар олгодог хуучин систем байхгүй юм шиг. Хөдөөнөөс хүмүүс ирэхээр хотын машины тоо нэмэгдчих юм.
2019-09-04
Иргэн:
Манайх нийслэлээ нүүлгээд шинэ нийслэлтэй болох бүрэн боломжтой. Н.Назарбаев шиг баатарлаг удирдагч олдохгүй л болов уу
2019-09-04
shine hot baiguulah heregtei uur argagui
2019-09-04
saraa:
20 munut yavdag yum bol yavgan yavaach
2019-09-04
Иргэн:
9 сард илүү ачаалалтай сар. 10 сар хүртэл. Автобус явганаар яваачээ
2019-09-04
Иргэн:
Явган яваад хүрэх газар ямар элэнцгээ хийж машин унасан юм бэ? Ганц Улаанбаатарт түгжрэл үүсдэг юм биш.Дэлхийн олон хотод тулгардаг бэрхшээл. Соёлжсон орны ухамсартай иргэд манайхан шиг гадны зах зээлээс шахагдсан хуучин машин уначихаад түүнээсээ буухгүй гахай болтлоо жин нэмчихээд өөртөө өвчин хураагаад байдаггүй алхдаг, дугуй болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчоод ажлаа ч цагт нь амжуулдаг, эрүүл мэндээ ч хамгаалдаг юм мэдэв үү?
2019-09-04
Зочин:
Чам шиг ажилгүй юмнууд тэгж болох л юм даа. Хүүхдээ тэврээд нэгийг хөтлөөд явах уу, жаахан хөрсөн дээр амьдраарай оркоо
2019-09-04
Метрогоо хурдан барьвал арай дээрдэнэ өөр ямар чарга байхгүй. Приус болон буруу жолоотой машинаа оруулахаа зогсоо. Хөгийн оркууд хот дүүргэчээд түгжрэхгүй өөр яах юм.
2019-09-04
zochin:
xodooni mashinuud dan xaltuur xotin dugaar zyygeed l tenej baina
2019-09-04
иргэн:
tegsh sondgoigoor
2019-09-04
Huz:
Tom alham hiihiin tuld uye uyeiin hotiin bolon duurgiin zasag dargiig shorond hiih heregtei tednii buruug ARD bis urreh yosgui
2019-09-04
Zochin:
ЗАХУУДАА ХОТЫН ЗАХ РУУ НҮҮЛГЭХ ЭСВЭЛ ЗАХУУДЫНХАА ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД ЗОРИГТОЙХОН АЛХАМ ХИЙЛ ДЭЭ . НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА.ЭСВЭЛ ӨДӨР ӨДӨРӨӨР НЬ ТЭГШ СОНДГОЙГОЙГООР НЬ ЯВУУЛ Л ДАА.
2019-09-04
Хөдөөнөөс хот уруу орох нүүдлийг зогсоо хөдөөнийхөн нэг нэг приус авч унаад халтуур хийж хий дэмий хотоор тэнэж хаа дуртай газраа дүрэм зөрчиж оркзан гаргаж байна
2019-09-04
Hohino. A,B,C toirgooroo yabsan bol uur baij boloh bailaa
2019-09-04
mashinaa orhichihood alhaad yavaach dee. Yadaj eruul mended chin sain shuu dee. gertee ch laglaigaad gadaa garaad ch laglaigaad bh yumaa.
2019-09-04
Зочин:
Чам шиг ажилгүй юмнууд тэгж болох л юм даа. Хүүхдээ тэврээд нэгийг хөтлөөд явах уу, жаахан хөрсөн дээр амьдраарай оркоо