Хятадын зурагт, гар утаснууд газар хөдлөлтийг урьдчилан мэдээлдэг болно

Хятадын гар утас болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг Xiaomi компани нэмэлт аппликейшн суурилуулалгүйгээр газар хөдлөлтийн урьдчилан сэргийлэх мэдээллийг эзэмшигчиддээ хүргэх гар утас, зурагт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар Синьхуа мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ технологийг Xiaomi компани Шинжлэх ухаан судалгааны лабораторитай хамтран бүтээсэн байна. Энэ технологи нь газар хөдлөлт болохоос хэдэн секундын өмнө гар утас болон зурагтын дэлгэцээр дамжуулан сэрэмжлүүлэг хүргэх аж.
Хэрэглэгч нэмэлт программ хангамж суурилуулах шаардлагагүй бөгөөд шаардлагатай бүхий л функцүүдийг үйлдвэрлэгч бүтээгдэхүүнд суулгаж өгөх юм байна.
Энэ төрлийн технологиор тоноглогдсон бүтээгдэхүүн Хятадын газар хөдлөлтийн идэвхитэй бүс болох Сычуанд хэдийнэ нэвтэрсэн бөгөөд удахгүй улс орон даяар нэвтрүүлнэ гэж компани мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ