Бразилийн Ерөнхийлөгч асан 17 жилийн хорих ялаар шийтгүүлэв

Бразилийн мужийн холбооны шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Луиса Инасиу Лула да Силваг авлгиын хэрэгт буруутай гэж үзэн, шийтгэлийн хугацааг нэмэгдүүлэн, 17 жил нэг сар хорих ял оноожээ.
"Холбооны мужийн шүүхийн комисс ерөнхийлөгч асан Луиса Инасиу Лула да Силваг авлига авсан_ мөнгө угаасан хэрэгт буруутгасан яллах тогтоолыг санал нэгтэйгээр батласан. Шийтгэл нь 17 жил, нэг сар, 10 өдөр байна" хэмээн шүүхээс гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ингэснээр Бразилийн ерөнхийлөгч хоёр дахь удаагаа ялын тогтоол авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь түүнийг өөр хэргээр буруутай гэж үзэн нэг жил долоон сарын хугацаатайгаар 2018 онд шийтгэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ