Их Британи: Парламентын сонгуульд Борис Жонсоны нам тэргүүлж байна

img

Их Британийн парламентын сонгуулийн экзитполын дүнгээр консерваторууд тэргүүлж байгаа талаар ВВС мэдээллээ.  

 

Тодруулбал, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон түүний намынхан сонгогчдоос ихээхэн  дэмжлэг авч, парламентын 86 суудлын олонхийг авсан байна. 

 

Ээлжит бус сонгуулийн дүнгээр Борис Жонсон тэргүүтэй консерваторууд ялалт байгуулвал ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө Европын холбооноос Британийг гаргах төлөвлөгөөгөө Борис Жонсон хэрэгжүүлэх боломжтой болох юм.

 

Дашрамд дуулгахад, Их Британи 1973 онд Европын холбоонд элсэн орсон. Харин өнөөгийн Ерөнхий сайд Жонсон 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ "Брекситийг хэрэгжүүлье" гэсэн уриа дэвшүүлэн, Европын холбооноос гарвал Их Британи улс эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах салбарт илүү их мөнгө зарцуулна хэмээн амлаж байлаа.

 

Энэ удаагийн сонгуулиар Жонсоны нам ялалт байгуулж, түүний төлөвлөгөө хэрэгжвэл нэгдүгээр сарын 31-ээс хойш Их Британид Европын холбоотой харилцах шинэ харилцааны талаарх хэлэлцээр эхэлж, шинээр худалдааны хэлэлцээр байгуулах юм.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ