ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Б.Мишээлт Монголын боксын холбооны 2019 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.
Тус холбооноос олимпийн таван цагирагийг бэлгэдэн хоёр эмэгтэй, гурван эрэгтэй тамирчныг шилдгээр тодруулсан байна. Үүнд: Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, ОУХМ Б.Мишээлт, Х.Энхмандах, эмэгтэй боксчдоос М.Намуут, Т.Номинэрдэнэ. нар багтжээ. Б.Мишээлт нь 2019 онд зохион байгуулагдсан “China Open-2019” олон улсын тэмцээн, “India-Open-2019” олон улсын А зэрэглэлийн тэмцээн, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж, УАШТ-ий шилдэг тамирчнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
Тэрбээр энэ жилийн улсын аваргын финалд үнэхээр ганган тулаан хийснийг бокс сонирхогчид ярьсаар байна. 60 кг-аас жин өгсөөд 69 кг-д тулалдахдаа аваргын төлөө шалгарч, финалд үзүүштэй дайчин тулаан хийж улсын аварга болжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |