БНХАУ: Дэлхийн хамгийн том радио дуран авай "Тэнгэрийн нүд " ашиглалтад орлоо

img

 

Нэгдүгээр сарын 11-ний бямба гаригт БНХАУ-д дэлхийн хамгийн том радио дуран авайг ашиглалтад оруулсан талаар Синхуа мэдээллээ. FAST хэмээх энэхүү дуран авайг сансрын судалгаа явуулахад ашиглах юм байна.

 

 "Тэнгэрийн нүд" хэмээн алдаршсан, хөлбөмбөгийн 30 талбайтай тэнцэх хэмжээний энэхүү дуран авай нь Хятадын баруун өмнөд хэсэг дэх Гуйжоу мужид уулсын дунд байрлах аж. 

 

Дуран авайг бүтээх ажил 2016 оны есдүгээр сарын 25-ны өдөр дуусч, өнөөг хүртэл туршилтын ажил явагдаж байсан бөгөөд өнгөрсөн бямба гаригаас ажлаа эхлүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авсан байна.

 

Энэ дуран авай 2019 онд Дэлхийгээс гурван тэрбум гэрлийн жил орчим зайд байрлаж болзошгүй газраас нууцлаг радио дохио хүлээн авч байв. Дэлхийн хамгийн том радио дуран авай нь секундэд 38 гигабайт хүртэлх мэдээлэл хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энэхүү дуран авайг ашиглалтад оруулснаар Хятад улс сансрын хөтөлбөрөө урагшлуулна гэж найдаж байгаа гэнэ. 

 

Дуран авайн хажууд жуулчдыг татах зорилгоор одон орны сэдэвт хүрээлэн байгуулжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ