Ч.Сайханбилэг: Өмгөөлөгчөөрөө дамжуулж хууль хүчний байгууллагатай холбоотой байгаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудлаар АТГ-т шалгуулж байгаа. Саяхан түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл тархсан. Үүнд тэрбээр цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээсэн байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ