БНХАУ-ын хүн ам 1,4 тэрбум давжээ

img

 

 

Хятадын хүн ам 4,67 саяар нэмэгдэж, 2019 оны сүүл гэхэд 1,4 тэрбумыг давжээ. Энэ тоонд Хонконг, Макао, Тайван гэсэн засаг захиргааны онцгой бүсүүдийн хүн амын тоог оруулаагүй гэж Синхуа мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хэдэн жилд тус улсын хүн амын өсөлт саарсан бөгөөд тухайлбал 2018 онд 5,3 сая хүнээр өссөн байна.

 

Өнгөрсөн онд Хятадад ердөө 14,65 сая хүүхэд мэндэлж, 9,98 сая хүн нас баржээ.

 

Статистикийн мэдээллээс харахад, Хятадад эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь их байгаа бөгөөд эрчүүд 715,27 сая, эмэгтэйчүүд 684,78 сая байгаа гэнэ. Хөдөлмөрийн насны хүн амын тоо 896,4 сая хүртэл буурсан байна. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tegeed yadiin:
Teheeree yadiin
2020-01-18
Гэрч:
Хятадад амьдардаг монголчууд энэтхэг үхрийн мах иддэг юм байна лээ.
2020-01-17
Tegeed yadiin:
Teheeree yadiin