Л.Болд нарын орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдээгүй гэжээ
2020-01-21

 

Л.Болд нарын гурван гишүүний орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэсэн төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналын дагуу Ёсзүйн дэд хороо хуралдлаа. Үүнтэй холбогдуулан гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Миний орлого үндэслэлгүйгээр нэмэгдсэн зүйлгүй. Хууль зөрчиж, орлого нэмэгдсэн зүйл байхгүй. Энэ бол сонгуулийн үеийн улс төр. Зориудын хар пиар хийж байна. Ямар нэг зүйлээр харлуулах гэж байгаа. Надад хийсэн буруу зүйл байхгүй.
 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

Би энэ асуудал үүсэхэд миний талаар худал мэдээлэл гарлаа, шалгаж өгнө үү гэж Ёсзүйн дэд хороонд хүсэлт өгч байсан.  Ямар ч байсан өнөөдөр АТГ-аас ирсэн бичгийг Ёсзүйн дэд хороо хуралдаж хэлэлцлээ. Миний тухайд үндэслэлгүйгээр орлого нэмэгдсэн зүйлгүй гэдгийг хэлэлцлээ. Би хариуцлагатай байхыг чухал гэж боддог. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөнхбат нв үндэслэлгүйгээр баяжаад зугтчихжээ.
2020-01-22
ATG d:
Monkhbat geed gar chini undeslelgui bayjsan gee bizdee ????
2020-01-21