АНУ Ухань хотоос дипломатуудаа гаргана

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос АНУ-ын Дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг гаргахад БНХАУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэж ТАСС агентлаг дамжууллаа.
" Ухань дахь Ерөнхий консулын газрын ажилтнуудыг эх оронд нь буцаах саналыг АНУ-ын тал тавьсан. Халдвар тархаахгүй нөхцөл байдлыг харгалзан, олон улсын практикийн дагуу Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, дипломатуудыг нутаг буцахад дэмжлэг үзүүлнэ" гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Түүнчлэн дипломат ажилтнуудаас гадна АНУ-ын иргэдийг Ухань хотоос эх оронд нь буцаах бөгөөд энэ сарын 28-ны өдөр Ухань хотоос Сан-Франциско хот руу тусгай нислэг үйлдэгдэх аж.
Г. Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ