ТИТЭМ ВИРУС: Нас барсан хүний тоо 491, бүрэн эдгэрсэн хүн 846 болжээ

Шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 491 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 23,6 мянга болсон талаар Хятадын "Ванъи" мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн 479 , халдвар авсан хүмүүсийн 16,6 мянга нь Хубэй мужид бүртгэгдсэн байна.
Хар мөрөн муж болон Өвөр Монголд өвчлөлийн 190 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хоёр хүн вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас баржээ.
Хэдийгээр нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа ч бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс 846 нь бүрэн эдгэрчээ.
ТИТЭМ ВИРУС: АНУ дахь өвчтөн эдгэрсэн бол
Хятадад тусламж нэн шаардлагатай байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ