Хонконг ТИТЭМ ВИРУСИЙГ түргэн оношлох төхөөрөмж бүтээжээ
2020-02-07

 

 

Хонконгийн эрдэмтэд түргэн хугацаанд шинэ төрлийн титэм вирусийн халдвартай эсэхийг оношлох төхөөрөмж бүтээсэн талаар South China Morning Post  мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оношлуур ердөө 40 минутын хугацаанд вирусийн халдвартай эсэхийг тогтоох аж. 

 

"Шинэ төхөөрөмжийг бид олон газар илгээсэн, хүмүүс ашиглана гэж найдаж байна" хэмээн Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Вэнь Вэйцзя өгүүлжээ.

 

Түүний багийнхан нэгдүгээр сарын 20-нд Бээжингийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ба хяналт,ын төвөөс шинэ титэм вирусийн амьд штамм авсан даруйдаа төхөөрөмж бүтээх ажилдаа орсон байна. 

 

Өмнө нь энэ багийнхан шувууны болон гахайн ханиадыг түргэн оношлох төхөөрөмж бүтээж байжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SOS:
МАНАЙ УЛС ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ,ТЭГВЭЛ ИХ ОЛОН ЗҮЙЛИЙН ХЯМРАЛААС ГАРХААР БАЙНА.ИНГЭХГҮЙ БОЛ БӨӨН АЛДАГДАЛ ,ЗАРЛАГА БОЛООД БАЙГААГАА ОЙЛГООЧЭЭ,ЯДАЖ Л АРИТУГАЛЫН ЗАРДАЛ ӨНДӨР,ОЛДОЦГҮЙ БОЛЖ БА
2020-02-11