ТИТЭМ ВИРУС: Хөлөг онгоц дээрх халдвар авсан хүний тоо 175 болжээ

img

 

Японы Иокогама боомт дээр хоёр долоо хоногийн хөл хорионд орсон "Даймонд Принцесс" хөлөг онгоц дээр дахин 34 зорчигч болон тэдэнтэй ажиллаж байсан хорио цээрийн албаны нэг ажилтан шинэ төрлийн титэм вирусийн халдвар авчээ. Энэ талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Кацунобу Като мэдэгдсэнийг NHK дамжууллаа.

 

Ийнхүү халдвар авсан хүний тоо 34-өөр нэмэгдсэнээр "Даймонд принцесс" хөлөг онгоц дээрх шинэ төрлийн титэм вирусийн халдвартай хүмүүс нийтдээ 175 хүн болсон байна. 

 

Тус аяллын хөлөг онгоц дээр 50 орны 3,7 мянган хүн хөл хорионд орсон бөгөөд өвчилсөн бүх хүмүүсийг хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлж, Канагавагийн эмнэлгүүдэд хэвтүүлжээ.

 

"Даймонд принцесс" хөлөг онгоц нэгдүгээр сарын 20-ны өдөр Иокогама боомтоос хөдөлж, хоёрдугаар сарын гуравны өдөр эргэн ирсэн. Зорчигчдын дунд титэм вирусийн халдвартай Хятадын иргэн байсан бөгөөд тэрбээр нэгдүгээр сарын 25-нд Хонконг руу буцжээ. Улмаар Японы эрх баригчдын шийдвэрээр хөлөг онгоц дээр байгаа хүн бүрийг эмнэлгийн үзлэгт хамруулах зорилгоор Иокогама боомтын хажууд онгоц зангуугаа буулгасан. Энэ хөлөг дээр хоёрдугаар сарын 19 хүртэл хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосон юм. 

 

ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харии:
Нэг газар буулгаад хол хорионд оруулаач тэд чинь маш хэцүү байдалд байна ш дээ
2020-02-15
онгоцноос нь буулгаачээ.буулгаад тусгаарлаач. яасан харгис юм бэ. тэр хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа бол. Хаалттай байж байгаад л ээлжээ ирэхийг хүлээнэ гэсэн үг үү, мэдээлэл ч байхгүй. арай ч дээ. бид чинь нэг дэлхийн хүмүүс
2020-02-12