Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа
2020-02-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

 

“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ  болгох нь:

  1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.

1.2. Олон улсын хол хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархахгүй байх, таслан зогсоох зорилгоор хөл хорио, хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлан, мөрдүүлэх.

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.

 

Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газарт дөнгөж сая хүргүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зөв шийдвэр зарлиг байнаа
2020-02-13
ЗОЧИН:
ХИЛЭЭ ХААХ ХЯТАД ИРГЭДИЙГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЗАРЛИГ ХАЙРЛААЧЭЭ:
2020-02-13
Ганзагачин:
Захыг хаая
2020-02-12
Иргэн:
Ямар ч тодорхой биш, бөв бөөрөнхий
2020-02-12
Иргэн:
Цагаан схр тэмдэглэх эсэх ийм жижигхэн асуудал шийдвэрлэж чадахгүй ингэж цаг хлдаж байгаа удирдлагууд вирустэй холбогдож үүсэх эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдгийг яаж шиыдэх гарцыг олохгүй л юм бна льдаа
2020-02-12
Иргэн:
Цагаан сарыг хийдгээрэй хийх нь,хэсдгээрээ хэсэх нь. Харин цаана чигь төмөр замгүйгээс болоод зэс,нүүрсээ урагш нь гаргаж чадахгүй эдийн засгийн гүн хямралд орох нь бна шүү
2020-02-12
Иргэн:
Ийм бөөрөнхий зарлиг хэнд ч хэрэггүй?! Бид ийм зарлиг хүлээгээгүй
2020-02-12
zochin:
Mash zuv/
2020-02-12
Зочин:
Энэ үед түрээсийн төлбөрийг хөнгөлж бизнес эрхлэгчддээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй,
2020-02-12
гандан гаа хаагаачээ
2020-02-12
Зочин:
Цагаан сарыг хийхгүй бол үхлээ юу таануус дараа нь ээж аавтайгаа ёслоод явж юу нь болохгүй байгаа юм бэ? Энэ тийм хэцүү байна уу
2020-02-12
Зочин:
Цагаа сарыг хийхгүй бол үхлээ юу таануус дараа нь ээж аавтайгаа ёслоод явж юу нь болохгүй байгаа юм бэ? Энэ тийм хэцүү байна уу
2020-02-12
Зөв шийдвэр зарлиг байнаа
Зочин:
Рекламдахд бга аяллууд аа болиулаач
2020-02-12
Эх оронч:
GS travel Аялал рекламдахаа болиоч яасан эх орон элгэн санаа боддоггүй юм бэ баахан короног авчирахнүү
2020-02-12
irgen:
Bairuudiin orz aimaar bohir, zeverlej baigaa ni jorlon shig ynertei yugaarch ugaaj archdag um be byy med…...
2020-02-12
irgen:
Bohir baidlaasaa salah, hynsnii zahuud ariun zever haldvargui baidliig byren hangah heregtei shdee….neeh bohir hymyys bolson, gudamj talbai orchinii bohirdol mash ihtei !!!! Hogoo bainga achij hogiin zeg punkeryydee ariutgaj baigaa umuu ??!!
2020-02-12
irgen:
Bohir baidlaasaa salah, hynsnii zahuud ariun zever haldvargui baidliig byren hangah heregtei shdee….neeh bohir hymyys bolson, gudamj talbai orchinii bohirdol mash ihtei !!!! Hogoo bainga achij hogiin zeg punkeryydee ariutgaj baigaa umuu ??!!
2020-02-12
иргэн:
Хилийн хоригоо чангатгаачээ гаднаас л орж ирнэ биздээ
2020-02-12
Ерөнхийлэгчийн зарлиг зөв
2020-02-12
Иргэн:
Ямар ч тодорхой биш, бөв бөөрөнхий
Зочин:
Энэ баярыг малчны баяр гээд хуучнаар нь болгосон нь дээр. Хамгийн гол нь Төгсбуянт чинь шаал худлаа хоцрогдсон эд. Ер нь төвөд болгоноос салж байж монгол хөгжинө шүү.
2020-02-12
Ашгүй дээ
2020-02-12
зочин:
эр хүн
2020-02-12
... ZAHIIG HAAJ... bolohgui shuu
2020-02-12
Ганзагачин:
Захыг хаая