Трамп: "Өмнөд Солонгосын кино ялагч болчихлоо! Чөтгөр ав, юу болоод өнгөрөв өө?"

Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хогийн "Паразит" кино Америкийн кино академаас "Оны шилдэг кино"-оор тодорсонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дургүйцсэн талаар Variety мэдээллээ.
"Өмнөд Солонгосын кино ялагч болчихлоо! Чөтгөр ав гэж, юу болоод өнгөрөв өө? Бидэнд Өмнөд Солонгостой холбоотой худалдааны асуудлууд хангалттай байхад, тэд энэ кинонд оны шилдэг өгчихөж байгаа юм уу?" хэмээн Трампп Колорадо мужид болсон цуглааны үеэр өгүүлжээ.
Эргэн сануулахад, "Оскар"-ын шагнал гардуулах 92 дугаар ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 10-ны өдөр Лос-Анжелес хотын Долби театрт болж өнгөрсөн юм. Оны шилдэг киногоор Өмнөд Солонгосын "Паразит" кино шалгарсан нь гадаад хэл дээрх кино шилдгээр тодорсон анхны тохиолдол байлаа.
"Паразит" кино "Оны шилдэг кино"-оор нэрлэгдснээс гадна "Шилдэг гадаад кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиол" гэсэн гурван нэр төрөлд ялсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ