Их Британийн Эрүүл мэндийн сайд Надин Доррис шинэ төрлийн титэм вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг буюу халдвар авсан гэдэг нь тодорхой болсон байна. Тэрбээр энэ талаараа твиттер хуудсандаа бичжээ.
"Хурдан эдгэрэхийг хүсэн ерөөсөнд баярлалаа. Энэ мэдээ таагүй ч гэлээ хамгийн муу нь ард үлдсэн гэж би найдаж байна. Намайг асарч байгаа, мөн хэдийнэ ханиалгаад эхэлчихсэн 84 настай ээжийнхээ төлөө л илүү санаа зовниж байна. Түүнээс маргааш шинжилгээ авна. Та бүхэн өөрийгөө хамгаалж, гараа угаахаа бүү мартаарай" хэмээн Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Regnum агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 10-ны байдлаар Их Британид шинэ төрлийн титэм вирусийн халдварын улмаас зургаан хүн нас барсан байна. Харин халдвар авсан хүний нийт тоо 321-д хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |