ШУУД: Иргэд сандрах хэрэггүй, тайван бай

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Баян-Өлгий аймгийн Онцгой комисстой цахимаар холбогдож мэдээлэл авлаа. 33 иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах ажил яаж хийгдэж байгаа талаар мэдээлэл авч, шийдвэр өгсөн.
Шинээр үүссэн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын гишүүдээс мэдээлэл авлаа. Францын нэг, БНСУ-аас ирсэн хоёр, Германаас ирсэн нэг монгол иргэн коронавирусийн халдвар авлаа. Францын иргэний биеийн байдал тогтвортой байна. Франц улс иргэнээ татаж авах гэж байснаа больсон. Эдгэрэх бүрэн боломжтой гэж үзсэн.
Монголын гурван иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Бид гадаадад байгаа иргэдээ татаж авна. Эхний ээлжинд БНСУ, Япон, ЕХ-ны улсад байгаа иргэдээ татаж авахаар шийдвэрлэсэн. Голомтод байгаао орнуудад амьдарч байгаа орнуудаас ирсэн учир тусгаарласан. Бид иргэдээ бүрэн тусгаарлаад, ойр ойрхон халууныг нь үзээд, оношлоод, халдвар авсан иргэдээ яаралтай эмчлэх шаардлагатай. Иргэд тайван байх хэрэгтэй. Ямар нэг сандрах зүйлгүй. Бид ийм тохиолдолд илрэхэд бэлтгэл сайтай байсан.
Коронавирусийн халдвар авсан иргэд рүүгээ дайрч, давшилж хэрэггүй. Тайван байлгах ёстой. Сүүлийн үед коронавирусийн халдварыг улс төрийн зорилгоор мэдээлэл түгээж байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.
Та бүхэн эрүүл мэндийн салбарынхандаа итгэж болно
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 163 оронд коронавирус бүртгэгджээ. Манай улсын тухайд коронавирусийн халдвар илэрсэн франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Ойрын хавьталттай иргэдийн шинжилгээ сөрөг гарсан. Гэхдээ бид 14 хоногийн тусгаарлалтыг гүйцээж байлгана.
Коронавирусийн халдварл илэрсэн Монголын гурван иргэнтэй нислэгт ойр ирсэн 110 хүнээс шинжилгээ авсан. 61 хүний хариу сөрөг гараад байна. Бусад иргэдээс шинжилгээ авна. Халдварл илэрсэн гурван иргэнээ эмчилгээнд шуурхай оруулаад явж байна. Бид эхний эмчилгээгээ хийгээд үр дүнд хүрсэн. Та бүхэн эрүүл мэндийн салбарынхандаа итгэж болно. Солонгосоос ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Халдвар авсан иргэдийг биеийн байдал гадаадаас ирэх үед ямар байсан бэ?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Солонгосоос ирж байгаа зорчигчид дотор нэг нь халуурсан. Тиймээс Солонгостоо үлдэхэд эхнэр нь хамт үлдсэн. Халдвар авсан иргэний тухайд халууныг нь тухай бүр хэмжиж үзсэн байгаа.
-Сургууль, цэцэрлэгийн хорио, цээрийн хугацааг сунгах уу?
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Энэ асуудлыг БСШУЯ-наас оруулж ирж хэлэлцүүлнэ. Өнөөдөр бид үүрэг өгсөн.
-Цаашид гадаадад байгаа иргэдээ авчрах уу?
-Иргэдээ авчирна. Эмчилгээнд яваад ирсэн, мөнгө төгрөг нь дууссан гээд олон иргэд байгаа. Харин онгоцонд суулгахад халуунтай иргэн байвал суулгахгүй.
-Яагаад зураглаач авч явсан бэ?
-БНСУ-д хичнээн иргэн байгаа талаар, иргэдэд онгоцонд ямар мэдээлэл өгөх вэ гэдгийг ард иргэдэд мэдээлэх үүднээс зураглаач авч явсан байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ