COVID-19: Халдварын өөр нэгэн далд шинж тэмдгийг илрүүлжээ

Британийн эрдэмтэд COVID-19 вирусийн шинэ, далд шинж тэмдэг илрүүлжээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, үнэр ялгах чадвар муудах эсвэл үнэрлэх чадвар бүрэн алдагдах нь титэм вирусийн халдварын шинж тэмдэг байж болзошгүй гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистикт өгүүлснээр халдвар авсан хүмүүсийн 80 хувьд нь өвчин хөнгөн байдлаар илэрсэн өөрөөр хэлбэл шинж тэмдэг бага эсвэл зарим тохиолдолд шинж тэмдэг огт илрээгүй байжээ.
Шинээр илрүүлсэн, үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдгийн талаар өмнө нь ч эмч нар онцолж байлаа. Тухайлбал, Германд гурван тохиолдлын хоёрт нь үнэрлэх чадвараа алдсан шинж тэмдэг илэрч байжээ. Харин Өмнөд Солонгост халдвар авсан хүмүүсийн 30 хувьд нь ийм шинж тэмдэг ажиглагдаж байсан гэнэ.
COVID-19: Эмчилгээний явцад гарсан шинж тэмдгүүдийг Хятадын эмч нар нэрлэжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ