COVID-19: ОХУ их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтыг хойшлуулжээ

COVID-19-ийн улмаас их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтыг хойшлуулах шийдвэрийг Оросын боловсролын яам гаргасан талаар Известия мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, улсын нэгдсэн шалгалтыг өмнө нь хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ удаад элсэлтийн шалгалтуудыг 2-4 долоо хоногоор хойшлуулах шийдвэр гарсан байна.
Энд дуулгахад, цар тахалта холбоотойгоор Оросын их дээд сургуулиуд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын таван хүртэл хаагдсан юм. Улмаар Оросын их дээд сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ