COVID-19: Буриадад халдварын тохиолдол 35 болжээ

Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 35 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Өвчтөнүүдийн тав нь сэхээн амьдруулах тасагт байгаагаас нэг нь уушгины хиймэл амьсгалын аппаратаар эмчлүүлж байгаа аж. Мөн ойрын хавьтлын 72 хүний шинжилгээг лабораторид илгээсэн бөгөөд одоо тэд эмчийн хяналтад байгаа гэж Буриадын ЭМЯ мэдээллээ.
Тахал дэгдсэнээс хойш Буриадад 4908 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ