COVID-19: Хятадад муурнаас халдвар илэрчээ

Ухань хотын вирус судлалын хүрээлэн болон Хуажуны хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны явцад Ухань хотоос COVID-19 вирусийн халдвар авсан муур илрүүлжээ.
Судалгааны явцад 102 амьтнаас цусны дээж аван шинжилгээ хийснээс 15-д нь SARS-CoV2 вирус илэрсэн байна.
Тиймээс цар тахал дэгдсэн бусад улс орнуудад ч гэрийн тэжээмэл амьтад вирусийн халдвар авч, тараагч болж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ