COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 50 болжээ

Дөрөвдүгээр сарын долооны өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 50 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.
Regnum агентлагийн мэдээлснээр, таван өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол 99 хүн эмч нарын хяналтанд байгаа, тэдний шинжилгээг баталгаат лаборатори руу илгээжээ.
Мөн тус улсад дөрөвдүгээр сарын зургааны өдөр COVID-19 вирусийн улмаас нас барсан анхны тохиолдол гарсан байна. Тодруулбал, 73 настай эмэгтэй Буриадын халдварт өвчний эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас баржээ.
Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудуповагийн өгүүлснээр, өвчтөн чихрийн шижин болон цусны даралт ихсэх суурь өвчинтэй байснаас биеийн байдалд нь нөлөөлсөн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ