COVID-19: Катар Итали руу хоёр зөөврийн эмнэлэг илгээлээ

img

 

COVID-19 вирусийн өвчлөлийн нөхцөл байдал нэн хүнд байгаа Италид дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгасаар байна. 

 

Энэ удаад Катар улс цар тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор Итали руу мянган ор бүхий хоёр зөөврийн эмнэлэг илгээсэн талаар QNA агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхний объектийн талбай нь 5,2 мянган квадрат метр орчим бол хоёр дахь нь дөрвөн мянга орчим квадрат метр талбайтай аж. Эмнэлгүүдийг Катарын Агаарын цэргийн хүчний онгоцуудад ачин илгээсэн нь зорьсон газартаа хүрчээ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын есний өдөр Катар улс дахин хоёр онгоцоор эмнэлгийн тоног төхөөрөмж илгээх аж. 

 

Энд дуулгахад, БНХАУ, Куба, Орос зэрэг орнууд Итали улсыг тахалтай тэмцэхэд нь тусламж үзүүлж байгаа бөгөөд Хятад, Куба улсууд эмч нарын багаа илгээсэн бол ОХУ өнгөрсөн сарын 23-24-ний хооронд цэргийн тээврийн 14 онгоц хөөргөн 100 гаруй мэргэжилтнийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн хамт хүргүүлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ