Замын-Үүдэд COVID-19 халдварын сэжигтэй нэг иргэнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.09/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын батлагдсан 16 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвартай иргэн нэмэгдээгүй байна. Харин өчигдөр Замын-Үүдэд сэжигтэй нэг тохиолдол тусгаарлагджээ. Гуравдугаар эмнэлэгт өндөр халуунтай нэг өвчтөн ирсэн. Шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй. Мөн "МИАТ"-ын ажилтан халуурсан мэдээлэл ирээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулж эхэлсэн байна. Түүний ойрын хавтлын буюу хилээр орж ирэхдээ автомашинд хамт сууж ирсэн гурван хүнийг Сэлэнгэ аймагт тусгаарлаж эхний шинжилгээг авчээ. Мөн ойрын хавьтлын 11 хүнийг илрүүлэн өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ