ДЭМБ: COVID-19-тэй холбоотой гол сорилттой хараахан нүүр тулаагүй байна

Титэм вирусийн цар тахалтай холбоотой гол сорилттой хүн төрөлхтөн хараахан нүүр тулаагүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебреисус мэдэгджээ.
"Хамгийн хүнд нөхцөл бидний өмнө байна. Гэхдээ бид энэ эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадна. Олон хүн энэ вирусийг зүгээр л ойлгохгүй байна" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдэгджээ.
Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар дэлхий даяар 2,5 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш 644 мянган хүн эдгэрсэн бол 168 906 хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ