COVID-19: Хятадын Хубэй мужид шинээр халдвар илэрсэнгүй

COVID-19 вирус анхлан дэгдэж, халдварын голомт болж байсан БНХАУ-ын Хубэй мужид өнгөрсөн хоногт COVID-19 вирусийн тохиолдол нэг ч нэмэж бүртгэгдээгүй гэж Синхуа мэдээллээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр, өмнө нь титэм вирусийн халдварын голомтод тооцогдож байсан энэ бүс нутагт өнгөрсөн хоногт вирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол ч бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт 22 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд тэд бүгд мужийн нийслэл Ухань хотод эмчлүүлж байсан хэмээн Синхуа мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ